Б.Хурц нарыг шүүх хурал завсарлалаа

Б.Баясгалан
08 сарын 13, 2019

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал завсарлалаа.

Тус шүүх хурал өчигдөр 09.00 цагаас эхэлж, 20.00 цаг хүртэл үргэлжилсэн. Улмаар өнөө өглөө 09.00 цагаас эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм.

Өнөөдрийн хурлын завсарлагааны үеэр Б.Хурц нарын өмгөөлөгч Г.Батбаяр "Шүүх хурал өнөөдөр дуусах байх. Шүүх шийдвэрийг яаж гаргахыг бид мэдэхгүй. Миний бодлоор одоогийн байдлаар шүүх хурал 30-40 хувьтай явж байх шиг байна. Өнөөдөртөө амжиж шүүхийн шийдвэр гарахгүй байж ч магадгүй" гэв.

Холбоотой сэдвүүд

б.хурц шүүххурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.