Б.Хурц нарыг шүүх өнөөдрийн хурал дууслаа

Б.Баясгалан
08 сарын 12, 2019

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болж, өнөөдрийн хурлыг дуусгалаа.

Энэ талар өмгөөлөгч Г.Батбаяр "Шүүх хурал маргааш үргэлжилнэ. Нэгэнт эхэлчихсэн учир хойшлуулах үндэслэл байхгүй. Нэг бол хэргийг хэрэгсэхгүй болгоно, эсвэл мөрдөн байцаалтад буцаана, гуравдугаарт хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн гурван хувилбар бий. Маргаашдаа багтаад шүүхийн шийдвэр тодорхой болчих байх" хэмээв.

Улмаар өнөө өглөө 09.00 цагт эхэлсэн тус шүүх хурал 20 цаг 10 минут хүртэл хаалттай үргэлжилж, маргааш үргэлжлэхээр боллоо.


Холбоотой сэдвүүд

б.хурц шүүххурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.