Блокчэйн технологи цоо шинэ боломжуудыг нээж өгсөөр байна

Х.Оргил
10 сарын 17, 2018

Мальт Улсын Ерөнхий сайд Жозеф Мускат НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 73 дугаар чуулганы хуралдааны индэр дээрээс өөрийн улсыг өмнө оршиж байсан хууль эрхзүйн орчинд зохицуулалт хийж блокчэйн болон криптовалютыг оруулж ирж чадсан анхны улс гэж зарлалаа.

Ж. Мускат мөн “Блокчэйн нь криптовалютыг сайн бизнесийг муугаас нь ялгахад тусласан ил тод мөнгөний зайлшгүй ирээдүй болоход тусалж байна. Гэхдээ тархмал бүртгэлийн технологи /DLT/ нь үүнээсээ хамаагүй илүүг бүтээх чадвартай юм" гэжээ.

Мускатын хэлсэнээр блокчэйн технологи нь улс оронд маш олон тооны боломжуудыг нээж өгч байна. Мускат үүнийхээ жишээ болгож блокчэйнийг эмнэлгийн бүртгэлд ашигладаг болсноор иргэд өөрсдийн мэдээллийг бодитойгоор өмчлөх болсныг дурдлаа. Мөн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгаа нь ил тод болж чадсан гэж хэлэв.


Эх сурвалж: Крипто доогтэр

Холбоотой сэдвүүд

блокчейн криптовалют

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.