Б.Махбалд холбогдох шүүх хурал эхэллээ

Х.Оргил
03 сарын 18, 2019

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох шүүх хурал болж байна.

Ямар нэгэн шалтгаанаар хоёр удаа хойшлосон уг шүүх хурал ийнхүү эхлэв.

Хэргийн талаар сануулахад Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан билээ.

Хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа юм.

Холбоотой сэдвүүд

б.махбал шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.