Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

БНЭУ-аас иж бүрэн цэргийн зориулалттай 50 шүхэр хүлээлгэн өглөө | Peak News

БНЭУ-аас иж бүрэн цэргийн зориулалттай 50 шүхэр хүлээлгэн өглөө

Б.Баясгалан
05 сарын 06, 2019

Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 9 дэхь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тус уулзалт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Зөвлөлдөх уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал, Г.Сайханбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх, БНЭУ-ын БХЯ-ны Төлөвлөлт хариуцсан Тэргүүн Төрийн нарийн бичгийн дарга БхараТ Кера, БНЭУ-ын БХЯ-ны Олон улсын бодлогын газрын зөвлөх, хурандаа Сачин Мехта тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. 

Уулзалтаар Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалыг  хэрэгжүүлэх, энхийг сахиулах болон тусгай хүчний чиглэлээр хамтарсан сургалт, дадлага хийх  зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг дурдав. Цаашид цэргийн алба хаагчдыг кибер аюулгүй байдал, англи хэлний сургалтад хамруулах, тусгай хүчний хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах ажлуудыг үргэлжлүүлэх талаар ярилцсан юм. 

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд БНЭУ-ын Зэвсэгт хүчний зүгээс буцалтгүй тусламжаар 50 нэгж иж бүрэн цэргийн зориулалттай шүхрийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Батлан хамгаалахыг яаманд боллоо. 

Гэрэл зургаар хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.