БНХАУ-ын банктай гадаад худалдааг дэмжих зээлийн гэрээ байгууллаа

Л.Баяржаргал
08 сарын 29, 2017

Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын China Construction банк /CCB/-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Гадаад худалдааг дэмжих зээлийн гэрээ байгуулах” санамж бичигт энэ сарын 21-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр  Монгол улс, БНХАУ-ын хооронд тоног төхөөрөмж, бараа материалын импорт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн үйлчилгээг улам хүртээмжтэй болгох боломж нээгдэж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.