БНХАУ-ын Хубэй мужаас монголчуудад PCR оношлогооны 3 төхөөрөмж, 30.000 оношлуур тест илгээв

Б.Баясгалан
12 сарын 10, 2020

БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна.

Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээжээ.

Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авчээ.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг Hubei Daily News дамжууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

оношлуур т.бадрал pcr хубэй муж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.