БНСУ-аас өнөөдөр 166 иргэн эх орондоо ирнэ

Б.Баясгалан
02 сарын 03, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирнэ. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 122 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.  

Холбоотой сэдвүүд

бнсу тусгай нислэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.