БНСУ-ын ЭМЯ: Томуугийн вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан асуудлыг вакцинтай холбож үзэхгүй байна

Б.Баясгалан
10 сарын 23, 2020

"БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 20 орчим хүн нас баржээ" гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад буй.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "БНСУ-д улирлын томуугийн вакцин хийлгэснээс 20 гаруй хүн нас барлаа" гэсэн мэдээлэл явж байна. Энэ мэдээлэл нь сошиал орчинд гарсан, албан бус мэдээлэл юм. Үүнд БНСУ-ын Эрүүл мэндийн яам "Уг асуудлыг томуугийн вакцинтай холбож үзэхгүй байна, давхар судалж байгаа" гэсэн албан ёсны хариу өгсөн. Бид ч мөн анхааралтай судалж үзэж байна.

Нэг жишээ хэлэхэд, нэг дор /манайхаар нэг өрхийн эмнэлэгт/ 32 хүн адилхан вакцин хийлгэсэн байна. Тэдний дундаас нэг нь буюу 17 настай хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг ямар шалтгаанаар нас барсныг тус улсын Эрүүл мэндийн яам нь нарийвчлан судалж буй юм байна. Улмаар дүгнэлт гарахаар албан ёсны хариуг өгнө" хэмээлээ.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.