Б.Баясгалан
03 сарын 28, 2020
БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтын тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай.
Харин онгоцонд суухын өмнө БНСУ-аас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” аппликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байна (Google store, App store-с татан авах).
БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухай өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг аппликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна.
Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.
“Self-diagnosis” аппликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
- Баталгаажилтын код авах зааварчилгаа
- Код авах
- Өөрийн эрүүл мэндийг хянах аппликейш шалгах зааварчилгаа (Англи хэл)
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.