БНСУ Улаанбаатарт экологид ээлтэй эрчим хүчний хот байгуулна

peak.mn
09 сарын 13, 2018

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад экологид ээлтэй эрчим хүчний хот байгуулна гэж БНСУ-ын төрийн мэдлийн технологийн хүрээлэн мэдэгдлээ.

Хөгжлийн тусламжийн албан ёсны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний хот байгуулах эхлэлийг тавьсан гэж Солонгосын технологийн дэвшлийн хүрээлэн мэдэгдэв.

Энэхүү төслийн хүрээнд бохир ус зайлуулах хуучны байгууламж, хог хаях цэг болон бусад бохирдолтой хэсгүүдэд нарны болон салхин сэнсний эрчим хүчний станцууд барьж, бохирдолгүй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно гэж мэдэгдэлд дурдлаа.

Эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын тулд Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувь хүртэл өсгөх зорилготой байгаа билээ. Одоогийн байдлаар тус улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 3 хувь байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

улаанбаатар эрчим хүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.