Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

БНСУ, Япон хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ | Peak News

БНСУ, Япон хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Peak.mn
12 сарын 25, 2019

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар өөр өөр байр суурийг баримталж байсан хэдий ч уг асуудлыг зохицуулахын тулд хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ.

Мягмар гарагт болсон хоёр талын уулзалтын үеэр Мүн Жэ Ин БНСУ-д өндөр ач холбогдол бүхий материалуудын экспортын хяналтыг чангатгасан шийдвэрээ цуцлахыг Японы Ерөнхий сайдад уриалсан байна. “Дипломатчид, худалдааны төлөөлөгчид хоёр талын хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Талууд ухаалаг шийдэлд тун удахгүй хүрнэ хэмээн найдаж байна" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. 

Үүний хариуд Абэ Шинзо, уг асуудлыг хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээгээр зохицуулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, БНСУ, Японы удирдагчид мөн Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Тэдний уулзалт 90 минутын турш үргэлжилнэ хэмээн төлөвлөж байсан хэдий ч 50 орчим минут үргэлжилсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

абэ шинзо мүн жэ ин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.