Саруулын Ариунжаргал
03 сарын 13, 2019
ВАШИНГТОН. /National Public Radio/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн “Boeing 737 Max 8” загварын онгоцоор нислэг хийхийг түр хугацаагаар хориглож буй орнуудын тоо нэмэгдсээр байна.
Өнгөрсөн ням гарагт Этиопт нисэх онгоцны ослын улмаас 157 хүн амиа алдсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм. Уг ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
“Boeing” компанийн онгоцыг нислэгт гаргахгүй байх шийдвэрийг хамгийн сүүлд Европын холбооны Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг гаргасан юм.
Даваа гарагт БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар анх “Boeing 737 Max 8” нисэх онгоцнуудын нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.
Харин АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар уг загварын нисэх онгоцнуудоор нислэг хийхийг хориглох шийдвэр гаргаагүй байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
“Boeing 737 Max 8” онгоцоор нислэг хийхийг түр хугацаагаар хориглосон орнууд:
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.