Богдхан уул руу алхах, аялахыг түр хугацаанд хориглолоо

Ирэх есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал Богдхан уул руу аялахыг хориглохоор болжээ. 

Учир нь маргаашаас эхлэн хоёр хоногийн хугацаанд хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэх юм байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэлснээр хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байдаг аж. 

Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, иргэдийг ууланд аялж, алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

Холбоотой сэдвүүд

богд уул ууланд алхах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.