Б.Баясгалан
11 сарын 10, 2020
Боловсролын багц хуулийн төслийн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Улсын хөгжлийн үндэс нь боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуулийн төсөлд бичгээр болон цахимаар саналаа өгөх боломжтой. Цахимаар санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагуудад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах хугацаа 11 дүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 17-30-ны өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Харин нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн.
Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна" гэлээ.
Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орсон байдаг.
Салбарын хуулийн төсөлд санал тусгах ажлыг ийнхүү улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа юм. Тогтвортой мөрдөгдөх, салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулж чадах хуулийн төсөл боловсруулахын төлөө боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л байгууллагын саналыг хуульд тусгахыг зорьж байна" гээд боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд идэвхтэй оролцохыг салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтэд уриаллаа.
Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцов.
Э:х сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (39)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.26.193.101] ・ 2020.11.18 Хариулах
Tele hicheelee bolii tehuuu udurjinguu zuragt uzeed tolgoi uvduud bnaa aygui daramttai bna bagsh nar hurtel dahiad nemj hicheeel uguud bna
Зочин [66.181.161.1] ・ 2020.11.18 Хариулах
Ulamjlalt hutulbur deerees tuuh uran zohioliin hicheeliig tulhuu oruulah bas undeserheg bailgah
Зочин [202.9.40.52] ・ 2020.11.17 Хариулах
Ажлын онцлогийг нь харгалзан бага ангийн багшийн тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хэрэгтэй. Ачааллыг нь харахаар үнэхээр хэцүү бга нь илт. Мөн багш нарын 1 хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг байсныг сэргээх, эрүүл мэндийн онцлогоос шалтгаалан хүндэвтэр биетэй боловч аргагүй тохиолдлоос болон ажлаа хийж буй багшийг нас харгалзалгүй тэтгэвэрт гаргах
Зочин [202.9.40.52] ・ 2020.11.16 Хариулах
Тэтгэврийн насыг эм 50, эр 55 гэж оруулах хэрэгтэй. Ялангуяа СӨБ, БАГА БОЛОВСРОЛЫН багш нарын ачаалал дэндүү их. Ажлын онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй бна.
Зочин [66.181.161.14] ・ 2020.11.16 Хариулах
Тэтгэврийн насыг эм-50,эр-55 болгох. Багшийн ажлыг хүнд нөхцөлд оруулах. 36сарын тэтгэмжийг тэтгэвэртээ гарч амжилгүй өнгөрсөн багш ажилтанд олгох ажилласан жилийн 25аас дээш гэж тогтоох ч юмуу. Олон жил зүтгэж зүтгэчихээд цалингийн зээл үлдээгээд өнгөрч бна.
Зочин [139.5.217.219] ・ 2020.11.16 Хариулах
1.Боловсролын бүх шатанд шат шатанд нь тохирсон ёс суртахуун, хүмүүжлийн цаг хөтөлбөр оруулж өгөх. Хүмүүжилгүй хүнд эрдэм заах нь босоо ороолонд зэвсэг бариулсантай адил гэдэг үг бий. 2.Сурах бичиг бага ангид хүнд ачаа болж байгаа тул улирлын тоогоор хувааж хэвлэх. Аль хавар үзэх сэдвээ намраас эхлэн үүрч явна шүү дээ. Улирал улиралд үзэх агуулга, ном, багшийн гарын авлага цогцоороо гардаг бол сэдэв түрүүлж хөөхгүй сэдэв дотроо л бататгана, хөгжүүлнэ. Улс даяараа зэрэг явна. Сурагчид нимгэн ачаа үүрнэ
Зочин [66.181.161.121] ・ 2020.11.16 Хариулах
Хэн сайд болсноор хөтөлбөр өөрчлөгддөггүй байхаар хуульчлах, багш өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55- тай тэтгэвэрт гарах, стандартыг баталж өгөөд түүнийг үндэслэн сургууль бүр өөрийн сурах бичигтэй байхаар, Багш бэлтгэх тогтолцоог 4 жил онол суралцаад төгсөхдөө онолын дипломтой, харин хамт олны дунд 5 жил ажиллаад багшийн ажлыг цаашид хийх дипломоо авдаг байхаар, коллежид онол 70 эсвэл онол 30 гэсэн боломж үүсгэж цаашаа их дээд сургуульд суралцах эрх нээх, бага ангид хүүхдийн тоо 20-25, дунд ангид 25-30, ахлах ангид 20-25 байхаар, аливаа боловсролын өөрчлөлтийг сайд биш багш нарын их хурлаар өөрчилж байхаар, багшийн үндсэн цалин өндөр байж гэмээн сайн суралцагч багш бэлтгэх сургуульд орж суралцанаа
Зочин [103.57.94.155] ・ 2020.11.16 Хариулах
Багш нарт элдвийн нэмэгдэл гээд системд бүртгэж шивэхлээрээ 1сая орчим төгрөг болдог хэрнээ яг цалингаа авдаг дээрээ тэр сар бүрийн урамшуулал энэ тэр нь 20% биш арай гэж 5% нэмэгдвэл их юм гар дээр 2 хуваагаад 350, 330к авч байна. Ядаж эртхэн ч өгчихгүй сар бүрийн 17-18, 29-30нд өгнө БГД ийн санхүүжилт л тэгж оройтдог юм уу улс даяараа энгэж хожуу ордог юм уу.
Зочин [103.212.117.113] ・ 2020.11.15 Хариулах
Бага ангийн багш нарыг тэтгэвэрт эрт гаргах,бичиг цаасыг багасгаж хүүхэдтэй ажиллуулах ,ажлын ачааллыг багасгах ,цалин хөлсийг нэмэх ,сурагчдын сурах бичигт анхаарах хэрэгтэй байна.
Зочин [66.181.161.86] ・ 2020.11.15 Хариулах
Lalaruudaa odoo surguulia amaargaac ee daalgavariig ugyyleecee
Зочин [66.181.161.61] ・ 2020.11.15 Хариулах
EБС тэр дундаа бага ангийн багшийн цалинг анхаарах , төрийн албан хаагчын нэг хүүхдийг төрөөс дэмжиж их дээд сургуульд сургах, Багш өөрөө хүсвэл 50-55 тай тэтгэвэрт гарах боломжийг олгох....
Зочин [202.126.89.35] ・ 2020.11.15 Хариулах
Туслах багш нарт илүү цаг өгдөг болмоор байна.эмэгтэй 50 эр 55 тай тэтгэвэрт гаргадаг болмоор юм Тэр тусмаа СӨБ яагаад вэ гэвэл одооний хүүхдийн хөдөлгөөнийг гүйцэхгүй өвөө эмээ нар л болсон байна ш дээзалуу сайхан охид хөвгүүдээ дэмжмээд ажиллах цаг болсон байхоо боловсролын систэм
Зочин [66.181.161.113] ・ 2020.11.15 Хариулах
Багшийн тэтгэвэрийн насыг хүсвэл эрэгтэй 55, эмэгтэй 50 болгож өгөөч. Хамт олноороо гарын үсэг зурж ҮЭ-ийн бүх байгууллагад хүргэсэн байгаа.
Зочин [103.212.116.236] ・ 2020.11.15 Хариулах
Tuslah bagshiig bags gej Helen ni bolomjgui baina meregjil ezemsheed ajillaj baigaa bagstaigaa adil gej baritcaad baihiin tegeed ch meregjliin one tceniig medehgui baina shuu
Зочин [202.126.90.59] ・ 2020.11.14 Хариулах
SOB-n bagsh nar mash ih achaalaltai ajillaj bga tuslax bagsh nariig sain chanarjuulmaar bna 14 xonogiin surgaltand xamragdchixaal bichig tsaasaach tolowloj chadaxgvi xvmvvs bna shv 1-2jiliin surgaltand xamruulax shaardlagtai gej bodon bna
Зочин [64.119.27.227] ・ 2020.11.14 Хариулах
Энэ туслах багш нар ичиж үхээсэй 45 хоногийн курст сурчаад 4 жил сурсан хүмүүстэй барьцаад төлбөрөө төлөөд их дээд сургуульдаа суралдаа харин ч мэргэжилгүй хүнд ажил олгож байгаа төр засагтаа баярлаж яв
Зочин [202.55.188.107] ・ 2020.11.14 Хариулах
Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг төрөөс сургах саналтай нэг байна аа.
Зочин [150.129.140.139] ・ 2020.11.14 Хариулах
Тогооч нарын цалинг нэмж өгөх илүүцаг олгож өгөх 5жилийн нэмэгдэл тэтгэмжийг өгдөг болгооч
Зочин [66.181.161.48] ・ 2020.11.13 Хариулах
Toriin baiguulagiin togooch nart 5-n jiliin nemegdel ogdog bolmoor bna
Зочин [203.91.115.47] ・ 2020.11.13 Хариулах
Номыг онцгой анхаарах Ёс суртахуунгүй бгаа
Зочин [203.91.115.48] ・ 2020.11.12 Хариулах
Цэцэрлэгийн багш ялангуяа өдрийн 10 цаг тасралтгүй 30аас 40 хүүхдийн дуу чимээнд ажилладаг.Иимээс хүүхдийн тоо харгалзахгүй т асралтгүй 30 жил ажилласан бол гэх мэт шалгуур тавьж тэтгэвэрт гаргамаар бна
Зочин [66.181.161.90] ・ 2020.11.12 Хариулах
tuslah bagsh nariig ulvv thagtai bolgoj ogwol zvgeer baina
Зочин [202.9.46.25] ・ 2020.11.12 Хариулах
туслах багш нарийг илүү цагтай болгох мөн амралтийн хоногийг багш нартай адил болгож 45 хоногоор бодож олгох маш их ачаалалтай ажилддаг хүнд нөхцөлд ажиллаж байгаа
Зочин [103.26.195.156] ・ 2020.11.11 Хариулах
Төрийн албан хаагчын нэг хүүхдийг үнэгүй сургах, тэтгэвэрт гарах насыг эм 50 эр 55 болгох, тэтгэвэр тогтоолгоход сүүлийн 5 жилийн дунджаар тогтоох, дэвтэр засалтын мөнгө, бичиг хэргийн зардлыг төрөөс өгдөг байх зэрэг асуудлыг хуулийн шинэчлэлд оруулаасай.
Зочин [66.181.161.1] ・ 2020.11.11 Хариулах
Улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр нэгж ээлжиттэй байж болдоггүй юм уу
Зочин [66.181.161.1] ・ 2020.11.11 Хариулах
Сурах бичгийн чанар жилээс жилд муудаж байна. Багш нарын бичиг цаасны ажлаасаа өндийж чадахаа болиод бна. Сургуулийн удирдлагууд, сум орон нутгийн удирдлагуудын дарамт шахалт жилээс жилд ихэссээр бна
Зочин [202.55.188.98] ・ 2020.11.16 Хариулах
Яг зөв санал нэг байна аа дээр нь эцэг эхийн дарамт, багшийг үнэлэх үнэлэмж энэ нийгэмд байхгүй болсон байна. Хэн нэгэн эцэг эх гүтгэж доромжлоход үндэслэлгүй хүргэхэд хамгаалах, шалгах ч хууль алга шууд буруутан болж байна өргөдөл ирсэн л бол багшийн буруу ийм байхад дуртай нэг нь л хүн буруутгана ш дээ. Багшийн ажлыг зөв үнэлэх. Хүнд нөхцөлд оруулж өгөх. Нэлээн олон судалгаан дээр үндэслэн багш сурагчийг дэмжсэн ажиллах, сурах нөхцөл боломжийг хангах шийдвэр гаргаарай амжилт.
Зочин [202.9.40.26] ・ 2020.11.11 Хариулах
Хүүхдийн дуу чимээ, шохой, олон цагаар зогсох, компьютер байнга харах, хэт их цаасны боловсруулалт хийх гээд ажлын орчин нөхцөл маш хүнд гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэтгэврийн насыг наашлуулж, эрүүл мэндийн байдалд нь анхаарах хэрэгтэй
Зочин [202.9.40.26] ・ 2020.11.11 Хариулах
Бага ангийн болон СӨБ-ын багш нарыг өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55-тай тэтгэвэрт гаргах хэрэгтэй. Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү.
Зочин [66.181.161.35] ・ 2020.11.11 Хариулах
12 angid uzdeg zarim hicheelin surah bichig heregtei bn jich. Niigem suragchin gol hereglegdehuun bol surah bichig
Зочин [66.181.161.35] ・ 2020.11.11 Хариулах
Surgaltin ur dung uildverlesen tsaasaar tootsdog bish huuhdin surlagin amjiltaar tootsdog bh sanal bn
Зочин [66.181.161.35] ・ 2020.11.11 Хариулах
50 nastai emegtei 55 eregtei tetgevert gargah. Tetgeverin nas bolson l bol gardag bhaar huulichilah heregtei zaluu bagsh nart ajil oldohgui nastai humuus ni surgaltin achaalal daahgui ur dun ch garahgui bga
Зочин [66.181.161.12] ・ 2020.11.10 Хариулах
Surguuliin emchiin tsalin nemeh surgaltnd sn duudj suulgah hogjvvleh tal deer anhaarah sanal bn
Зочин [202.55.188.110] ・ 2020.11.10 Хариулах
Матемакийн сурах бичгийн агуулга бодлогоны сонголт маш муу байна. Жил болгон шинэ сурах бичиг хэвлүүлдэг энэ нь агуулгууд нь 3 өөр он
Зочин [66.181.160.31] ・ 2020.11.10 Хариулах
Цэцэрлэгийн туслах багшийн цалинг нэмүүлэх. зуны амралтыг багш нартай адил болгох саналтай бна
Зочин [64.119.27.227] ・ 2020.11.14 Хариулах
Tuslah bagshaa boliod 4 jil suraad undsen bagsh bolno
Зочин [202.179.21.200] ・ 2020.11.10 Хариулах
50 настай эмэгтэй 55 эрэгтэй тэтгэвэр гаргах хэрэгтэй. 6 настай хүүхдийн өмнө эмээ өвөө нар хэрэггүй байхаа. Залуу үедээ зайгаа тавьж өгвөл зөв шийдэл.
Зочин [66.181.160.8] ・ 2020.11.10 Хариулах
50 настай эмэгтэй 55 эрэгтэй тэтгэвэр гаргах хэрэгтэй тэр өөрийн хүсэлт гэдгийг хасах хэрэгтэй залуу багш нар ажил олдохгүй зөндөө бна
Зочин [202.126.88.178] ・ 2020.11.10 Хариулах
Хуулийн өөрчөлтөд санал зөв шүү эмэгтэй 50 эрэгтэй 55 тай өөрөө хүсвэл тэтгэвэрт гардаг болгож өгөөрэй
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлаар санал солилцлоо
Б.Баясгалан ・ 11 сарын 06, 2020
Peak Edu
Н.Учрал: Их, дээд сургуулиудад цахим сургалт явуулах эрх олгож, магадлан итгэмжлэх хэрэгтэй
Б.Баясгалан ・ 08 сарын 11, 2020
Улс төр
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар ажиллаж байна
Б.Баясгалан ・ 10 сарын 01, 2020
Нийгэм
“Эрдэнэт” хивс компани боловсон хүчний дутагдалтай байна
Б.Баясгалан ・ 09 сарын 29, 2020
Нийгэм
Г.Занданшатар: Цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсны тэмцэл аймаг, суманд эрчээ авах хэрэгтэй байна
Б.Баясгалан ・ 09 сарын 27, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.