Л.Дэлгэрмаа
04 сарын 19, 2024
Олон улсын болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн хамгийн том “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд 4 дүгээр сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.
Үзэсгэлэнд 100 гаруй сургуулиудын танилцуулга байхаас гадна тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүрэлцэн ирж сургуулиудтай биечлэн уулзаж мэргэжил сонголтоо зөв хийхийг урьж байна.
Зохион байгуулагч:
Ивээн тэтгэгч:
Дэмжигч:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.