Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Их Британийн Ерөнхий сайдын гэргий хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж буйгаа ярьжээ | Peak News

Их Британийн Ерөнхий сайдын гэргий хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж буйгаа ярьжээ

08 сарын 12, 2019

ЛОНДОН. /The Sunday Times/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны гэргий Марина Уилер хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа анх удаа олон нийтэд ярьжээ. Умайн хүзүүний хорт хавдартай хэмээн оношлогдож байсан тэрбээр энэ зун гурван удаа хагалгаанд орсон тухайгаа тэмдэглэсэн байна.

Санаандгүйгээр хорт хавдартай гэдгээ мэдсэн хойноо Орос улсад аль эрт хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалж байснаа нэрт зохиолч, хүний эрхийг хамгаалагч Уилер ярьжээ. Азаар хагалгаа амжилттай болж, шинжилгээний хариугаар хавдар тархаагүй байгаа нь илэрсэн байна. Хорт хавдрын шинж тэмдгүүдийг илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдах ямар чухал байдгийг ойлгуулахын тулд Уилер өөрийн түүхийг ярихаар шийджээ.

Марина Уилер, Борис Жонсон нар 25 жил хамт амьдарч, тэр хугацаанд 4 хүүхэдтэй болжээ. Хосууд салах тухайгаа өнгөрсөн оны 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Одоогоор Борис Жонсон өөрөөс нь 24 дүү Кэрри Симондстой хамт амьдардаг бөгөөд энэ нь Их Британийн Ерөнхий сайд хууль ёсны эхнэр биш хүнтэйгээ ойр дотно харилцаатай байдгаа нээлттэй харуулж буй анхны тохиолдол аж.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.