Борооны улмаас хурдан морины уралдааныг 14 цаг хүртэл хойшлууллаа

Х.Оргил
07 сарын 10, 2020

Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг өнөөдөр 14.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Учир нь Хүй 7 худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. 

Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД аюултай байдал үүснэ гэж үзэж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

унаач хүүхэд хурданморь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.