Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бразилийн шигшээ баг 2002 оны Дэлхийн аваргуудаас дутахгүй | Peak News

Бразилийн шигшээ баг 2002 оны Дэлхийн аваргуудаас дутахгүй

peak.mn
05 сарын 22, 2018

Удахгүй Орос улсад болох гэж буй ДАШТ-нд оролцох Бразилын шигшээ багийнхан авьяас чадварын хувьд 2002 онд дэлхийн аварга болсон хөлбөмбөгчдөөс дутахгүй гэж Бразилын шигшээгийн хамгаалагч байсан Крис дүгнэжээ.

Түүний үзэж байгаагаар, Тите-гийн удирдсан баг нь ДАШТ-нд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг аж. “Бразил, Аргентин, Францын шигшээ багуудынхны хувьд хэдийгээр залуу боловч нэг бүрэлдэхүүнээрээ нэлээд удаан хамт тоглож байгаа учраас туршлагатай гэж хэлж болно. К.Роналдуг багтаасан Португалын баг байна. Германчууд үргэлж л хүчтэй, ялах чадвартай байдаг. Гэхдээ бид бүхнийг гэнэтийн сонин бэлэг хүлээж буйг үгүйсгэх аргагүй” гэж Крис ярилаа.

“2016 оноос эхлэн ажиллаж буй шинэ дасгалжуулагч Тите 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд германчуудад ялагдаж байсан багийг сэргээж чадсан. Энэ баг бол анд найз нарын баг, тэд бол бие биенээ сайн мэддэг, хамтдаа хөдөлмөрлөж чаддаг хүмүүс. Энэ багт Неймар, Габриэль Жезус, Роберто Фирмино, Алисон, Маркиньос, Марсело нараас гадна Тьяго Силва хэмээх туршлагатай тоглогч бий. Харамсалтай нь, гэмтлийн улмаас Дани Алвес алга, гэхдээ манай баг туршлагатай, авьяаслаг хэвээр байгаа” гэж Крис дурдав.

“Харин 2002 оны багтай харьцуулахад туршлагаар арай дутуу болов уу. Эд маань тэднээс харьцангуй залуу хүмүүс шүү дээ. Гэсэн хэдий ч тэд бүгдээрээ Европын хүчтэй лигүүдэд тоглодог учраас юу хийх ёстойгоо маш сайн мэднэ” гэж тэрбээр хэллээ.

Крис 1999-2006 онд Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд байхдаа 22 тоглолтонд оролцжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

бразил шигшээ баг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.