Х.Оргил
12 сарын 11, 2021
Би Ар Би компани Монголд үйлдвэрлэсэн соёлын контентийг дэлхийд экспортлох амбицтай “Circle park” төслөө хэрэгжүүлэх зорилгоор хаалттай зах зээл дээр койн арилжаалж буй. Тус компани BRB койныхоо урьдчилсан захиалгыг хугацаанаас нь өмнө хаахаар болжээ. Хөрөнгө оруулалт нь хэд дахин давж биелсэн учраас BRB койны урьдчилсан захиалгыг хаахаар болсон гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.
Би Ар Би компанийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргалан, Улаанбаатар групп ХХК-ийн ерөнхий захирал Ц.Батбаатар нар Circle Park төслийн үүсгэн байгуулагчид гэдгээ зарласнаар Circle Park төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэн аж.
Тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар групп” уг төсөлд хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Компанийн захирлууд бизнес хамтрагчид болсноор соёлын бүтээгдэхүүнээ дэлхийд гаргаж, экспортын шинэ гарц нээх зорилготой Circle Park төсөл дараагийн шат руугаа орж байна.
Тус группийн хөрөнгө оруулсан Яармагт байрлах газарт кино урлаг, хөгжим, анимэшн гэх мэт соёлын салбарын бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох “Circle park” төслийн бүтээн байгуулалт өрнөх аж. Би Ар Би компанийн хувьд “Авъяаслаг монголчууд”, “Voice of Mongolia”, “Яг түүн шиг” франчайзинг шоунуудыг бүтээлцэгч, XMF гэх мэт хөгжмийн том наадмуудыг зохион байгуулагч гэх мэт олон ажлаараа энтертайнмент салбартаа хүлээнзөвшөөрөгдсөн, салбарынхаа тэргүүлэгч компани юм.
“BRB pictures” охин компани нь сүүлийн жилүүдэд контент бүтээлтийн чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа юм байна.
Дашрамд онцлоход, BRB койн өдгөө арилжаалагдаж буй койнуудаас ардаа хүлээн зөвшөөрөгдсөн бизнесүүдтэй, олон улсын зах зээлд өрсөлдөх мега төсөлтэйгээс гадна зөвхөн BRB компани биш Улаанбаатар группын хамтын төсөл гэдгээрээ ялгарч байгаа юм.
Бодит хөрөнгө оруулалт нь хоёр сая ам.доллар давсан Circle Park төслөөр баталгаажсан BRB койны арилжааг анзаарахад одоогоор 350 сая төгрөг цуглаад байна. Койн худалдаж авсан хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацааны ашиг харсан сонирхогчдоос илүүтэй соёлын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, Circle Park төслийн үнэ цэнийг мэддэг хүмүүсийг хаалттай захиалгад оролцох боломжийг олгож байгаа гэв.
Монголд үйлдвэрлэсэн соёлын контентийг дэлхийд экспортлох зорилготой ажиллаж яваа төслийн багийнхан ч богино хугацаанд хөөс үүсгэсэн арилжааг чухалчлахгүй байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Наад захын жишээ гэхэл л тэд койны зах зээлд нийтлэг анзаарагдаж байгаа богино хугацаанд их мөнгө татах хандлагыг биш дэлхийн хэмжээний том төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх найдвартай хамтрагчийг чухалчилснаа “Улаанбаатар групп”-тай эхлүүлсэн хамтын ажиллагаагаараа нотоллоо.
Улаанбаатар групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.БАТБААТАР гэж хэн бэ?
Улаанбаатар групп ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Ц.Батбаатар 2006 онд компаниа үүсгэж байгуулжээ. 15 жилийн хугацаанд бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитай, 208 сая ам.долларын үнэлгээ бүхий группыг бий болгосон энэ эрхэм тээвэр, барилга, санхүү, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгийн менежмент ба нөхөн сэргээлт зэрэг салбарт бизнес эрхэлдэг.
Тээврийн салбарт гэхэд л Монголдоо хамгийн анхны газрын тосны Олон Улсын тээврийг эхлүүлж байж. Өдгөө 1.5 сая км зайд тээвэрлэлт хийж гүйцэтгэжээ. Түүний голлох хоёр бизнесийн нэг нь барилгын салбар. Барилгын салбарт дэд бүтэц, инженеринг, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, 108.300 мкв иргэний болон олон нийтийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бүтээн байгуулагч.
Түүний удирддаг компани Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилго тавин 2028 он гэхэд 20.000 ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2018 оноос үйл ажиллагаагаа тэлж, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн нь түүний онцлох амжилтын нэг. Наад захын жишээ гэхэд л 2019 онд Японы алдарт, 120 гаруй жилийн түүхтэй YOSHINOYA HOLDING CO,.LTD-тэй хамтран ажиллаж эхэлжээ. Одоогоор олон улсын 20 гаруй компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг аваад байгаа аж.
“Улаанбаатар групп”-ийн тухай товчхон
Circle Park төслийн талаар болон хаалттай захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг coin.brb.mn хаягаас сонирхох боломжтой. BRB койны хаалттай захиалгад оролцох хүсэлтэй хүмүүс 2021 оны 12 дугаар сарын 14-ний 22:00 цагаас өмнө амжиж соёлын бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох мега төслийн койн эзэмшигчдийн нэг болох сонголтоо хийгээрэй. Circle Park төслийн баг УИХ-аар хэлэлцэгдэж буй Виртуал хөрөнгийн тухай хууль батлагдсаны дараа анхдагч зах зээлд гарч үндсэн хөрөнгө оруулалтаа татах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.