Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бруней ижил хүйстнүүдэд цаазын ял оноох шийдвэрийг цуцалжээ | Peak News

Бруней ижил хүйстнүүдэд цаазын ял оноох шийдвэрийг цуцалжээ

05 сарын 06, 2019

БАНДАР СЕРИ БЕГАВАН/CNN/. Ижил хүйстнээ сонирхдог эрэгтэйчүүдэд цаазын ял ногдуулах шийдвэрээ цуцалсан тухай Бруней улсын Султан Хассанал Болкиах мэдэгдсэн байна.

Брунейд өнгөрсөн сарын эхээр лалын шашинт шинэ хуулийг олон нийтэд танилцуулсны дунд ижил хүйстнээ сонирхсон, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүсийг чулуугаар цохиж амийг нь хөнөөх харгис хэрцгий шийтгэл багтаж байсан юм. 

Энэхүү явдлын дараа Жорж Клуни, Элтон Жон тэргүүтэй алдартнууд болон хүний эрхийг хамгаалагчид уг шинэ хуулийг эсэргүүцэн өргөн цар хүрээг хамарсан кампанит ажил өрнүүлж, Брунейн Султаны эзэмшдэг зочид буудлуудыг бойкотолж эхэлжээ. 

“Ижил хүйстнүүдэд цаазын ял ногдуулахгүй” гэж Х.Болкиах өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. 

Хүний эрхийг хамгаалах кампанит ажлын ахлагч Жан Фридберг дээрх шийдвэрийн талаар хэлэхдээ, маш чухал алхам боллоо гэжээ. Гэсэн хэдий ч шинэ хуулийг бүхлээр нь цуцлах хэрэгтэйг тэрбээр онцолжээ. 

Борнео арал дээр оршдог, нефть, хийн экспортоор хөгжиж буй Бруней улсыг Султан Х.Болкиах удирддаг юм. Тэрбээр өдгөө 72 настай бөгөөд Брунейн Хөрөнгө оруулалтын агентлагийг удирддаг аж. Энэхүү байгууллага нь дэлхийн хамгийн шилдэг зочид буудлууд болох Лондон хотын “Dorchester”, Лос-Анжелес хотын “Beverly Hills” зэрэг буудлыг эзэмшдэг ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бруней ижил хүйстэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.