Burberry загварын шоунд уригдсан Солонгосын алдартнуудын урилгыг цуцалжээ

Э.Мөнхтуяа
02 сарын 21, 2020

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Лондонд төвтэй тансаг зэрэглэлийн загварын брэнд Burberry Өмнөд Солонгосын алдартнууд төдийгүй, үйлдвэрийнхээ солонгос ажилчдад тараасан шоуныхаа урилгаа цуцлах шийдвэр гаргажээ.

Энэ мэдээг загварын брэндийн албан ёсны төлөөлөгч мягмар гарагт хэвлэлийн бага хурлын үеэр зарласан гэж Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

"Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Burberry нь Ази дахь Burberry-ийн ажилчдын урилгаа цуцласан. Үүний дагуу Burberry брэнд зочдын аюулгүй байдлыг хангахын тулд ижил алхам хийхээр шийдсэн” гэж тайлбарлажээ. Мөн хэвлэлийн мэдэгдэлд зочидтой урьдчилан ярилцаж уг шийдвэрийг гаргасан гэж онцолсон байна.

Өмнөд Солонгосын жүжигчин Ио Ах-ин, жүжигчин Гон Хё Жин нар тус шоунд оролцох ёстой байсан аж. Зохион байгуулагчид Хятад, Япон, Хонконг зэрэг Азийн бусад орнуудын алдартнуудын урилгыг ч мөн цуцлажээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/

Холбоотой сэдвүүд

burberry коронавирус

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.