Л.Дэлгэрмаа
07 сарын 26, 2023
Сүүлчийн уулзалт.
2018 он. Намар оройхон байсан санагдана. Гачууртад бидний хэдэн залуусыг хүлээж аваад, хээрийн хоолоор дайлж цайлангаа нөхөртэйгөө яаж гэр бүл болсноо, зуслангийн байшин бас пийшэнгээ яаж барьснаа инээмсэглэн намуухан ярьж байсан сан. Арван жилийн нэг ангийн хоёр аль эрт суусан болохоор яагаа ч үгүй эмээ өвөө болчихсон гэхэд нэг л итгэмээргүй санагдаж билээ. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд цөөн саналын зөрүүгээр ялагдсан болохоор дараагийн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн төсөөлөлтэй байсан үе л дээ. Гэтэл улс төрийн карьераа зогсоож, цаашид системийн судалгаа, ном бүтээл дээр ажиллана гэхийг сонсоод нэг их урамгүй санагдаж билээ.
Учир нь М.Батчимэг бол олон улс судлалын салбартаа танигдсан мэргэшсэн судлаач шинжээч, дээр нь мэргэжлийн улс төрч. УИХ-ын гишүүн байх хугацаандаа "Монгол хэлний тухай хууль", "Тамхины хяналтын тухай хууль", "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль", "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль" гээд нийгмийн амьдралд тулгамдаж ирсэн дархан хуулиудыг санаачилж, боловсруулж, сайжруулж, батлуулж чадсан.
Түүн шиг эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв, чигч, холч бодлоготой, гол нь мэргэжлийн улс төрч манай хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын бүх цаг үеийн түүхэнд байгаагүй, одоо ч байхгүй гэж бат бодогддог юм.
Олон улс судлалын салбарыг сонирхдогийн хувьд залуу судлаачдад зориулан хамтран орчуулсан, эрхлэн хэвлүүлсэн чамбай бүтээлүүдийг нь Ауруг паблишинг-аас авч уншиж, үнэхээр ясны судлаач хүн гэдгийг нь мэдэрч бахархдаг байв.
2015 онд түүний туслахаар ажиллаж байсан бүсгүйг "Тагнуулын хэрэг"-т холбож, эгчийг сэтгэлзүйн хувьд үнэхээр хүнд цохилтод оруулж байсан санагддаг. Бүсгүй хүн улс төрд зүтгэх ерөөс амаргүй. Нийгмийн эмзэг сэдвүүд дээр нийтийн өмнө хоолой нь зангираад, нулимс нь бөмбөрчихдөг байсан нь энэ хатуу догшин нийгэмд маш том "сул тал" гэж ойрын дэмжигч дүү нар нь өвөр зуураа хэлэлцдэг л байсан.
Тайваний тагнуулч болгох гэж, эх орноосоо урвасан болгох гэж зүйл бүрээр үзэж, улс төрөөс шахаж байсан, тэр нь ч амжилттай хэрэгжсэн гэж боддог. Бидэнтэй уулзсан тэр намар эгч тархины хавдартайгаа тэмцэж байсан юм билээ л. Хожим 2020 онд нас барсных нь дараа л мэдсэн.
Хагалгааны дараа бие нь тийм сул байсан хэрнээ л С.Зориг агсан шиг үндэсний эрх ашгийн тухай зөндөө хөндөж ярьж байсныг санаж байна. Тэр тусмаа эрэмбэ дарааны тухай яриа нь сэтгэлд тод үлджээ.
"Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахад эрэмбэ чухал. Ямар цаг үед аль салбарт оруулах хөрөнгийг танаж хасаж болох вэ, ямрыг нь аль ч цаг үед танаж огтоос болохгүй вэ гэдэгт эрэмбэ чухал" гэж билээ. Цар тахлын үед манай улс усан оргилуур барьж байхад эгчийн үг тархинд тас гээд ороод ирж байсан юм даг. Бас "аливаад суурьтай, судалгаатай, шинжлэх ухаанчаар хандах"-ыг тэнд цугларсан залууст дахин дахин сануулж байсан даа. М.Батчимэг эгчтэй тэгж сүүлчийн удаа уулзжээ. Уулзалт өндөрлөхийн өмнө сэтгэл хөдлөөд "Самрын гурван толгой"-гоо дуулж өгтөл хүүхэд шиг учиргүй их баярлаж хөөрч билээ.
Анхны уулзалт.
Монголд эмчилгээгүй гэсэн онош сонссон өвчтөнүүд ойрыг нь бодож Бээжинг бараадах нь элбэг. Тэр дундаа Цэргийн төв эмнэлэг эмчилгээний ур чадвар, техник аппарат нь сайн болохоор хэзээнээсээ л хүний хөл ихтэй.
Бээжингийн олон улсын радиод ажиллаж байхдаа эмчлүүлэхээр ирсэн цөөнгүй монголчуудад хань бараа болж байсан л. 2014 онд болов уу. Монголоос тунгалгийн булчирхайн хавдар гэсэн оноштой хүн ирсэн, очиж уулзана гэх найзыгаа дагаад яваад очтол яруу найрагч Ц.Хулан эгчийн гэр бүлийн хүн байж таарлаа.
Зурагтаар л хардаг байсан ганган дэгжин найрагч маань яг бодитоороо янзын энгийн яриа хөөрөөтэй, эр нөхөртөө хайр халамжтай жирийн л "эхнэр" дүртэй хүн байв.
Тэр өдөр эмч нартай нь уулзаж, ойр зуурхан туслаад маргааш нь хийдэд эргэл мөргөл хийхээр цаг болзлоо. Уг нь эмч нар өвчтөнийг эмнэлгээс гарах нь битгий хэл орноосоо ч бууж болохгүй гэж хатуу сануулж байсан л даа. Бээжин хотын төвд Найралт найрамдах сүм гэж 100 гаруй монгол лам шавилан суудаг, байнгын уншлагатай том хийд байдаг. Хийдийн хойнохон Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын жанч халсан сүм байдаг гэж дуулснаас яг хаана байдгийг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Өндөр богдын үед ч байсан тийм л эртний хийд юм билээ.
Өдрийн эмчилгээ дууссаны дараа эгч нөхрийнхөө хөл гарыг тосолж өгөнгөө Халхын хөх өвгөдийн эртний хууч домгуудыг ном уншиж байхтай адил тод яруу өгүүлэхийг сонсоод би ч бүр биширч гүйцсэн юм даг. Эх орон, элгэн садандаа хайртай шүлэгчийг эр нөхрөө байн байн эвийлж, хөл гарыг нь барьж өгөх эхнэр нэрт эгэл хүний дүрээр анх олж харсан нь тэр.
Эгчийг бие засах өрөө рүү ухасхийх хооронд нөхөр нь "Миний дүү эгчээсээ их зүйл сураарай. Ээ дээ, эрдэмтэй хүн шүү. Сурах зүйл их бий" гэж магтахад нь сэтгэл өөрийн эрхгүй хөөрөөд ирж билээ. Маргааш нь үүрийн 4 цагт өвчтөнийг тэргэнцэр дээр суулгаж, хөлийг нь хөнжлөөр хучаад хийд дээр дагуулаад иржээ. Ямар ном уншиж байсныг нь мэдэхгүй ч Гүмбүм хийдийн ая дангаар уншиж байна гэж хэн нэгэн хүн хэлэхийг сонсов. Аялагчдын хөл үймээн эхлэх хараахан болоогүй байсан болохоор лам нарын ном унших нь нүргэлэх шиг сонсогдож билээ. Хурлын дараа хийдийн дархан хамба Түвдэн ламд бараалхав. Түвдэн хамба болбоос Ордос нутгаас тодорсон монгол гэгээн. Тэр үед лам 90 гаруй настай байсан, одоо 100 хол давсан байх.
Өвгөн лам нүд нь юм үзэхгүй шахам боловч ухаан саруул, хэл яруу. Монголоос очсон өвчтэй зовлонтой мөн ч олон хүний сэтгэлийг анагаасан ачтай. Ерөөл тавьж, рашаан утлага өгөхөд нь эгчийн сэтгэл цэлмээд ирсэн шиг санагдсан. Монголоос очсон хүмүүстэй хамт дархан хамбад би хэд хэдэн удаа золгоод авсан юм даг.
Дараа өдөр нь ахын бие илэрхий сайжраад ирлээ. Өө бас болоогүй ээ, Цэргийн төв эмнэлгийн шинжилгээний хариу гартал өвчний онош нь Монголоос сонссон шиг тийм айхтар биш болж таарав. Бөөн баяр. Ингэж л анх Ц.Хулан найрагчтай нүүр тулан уулзаж байлаа.
ҮНЭНИЙ ДУУЧ, БУРХНЫ ЭРЭЛЧ
Хүн үхэлтэй ойрхон байх үедээ үнэнд ойрхон байдаг. Би ингэж л боддог. Миний мэдэх М.Батчимэг агсан, Ц.Хулан найрагч аль аль нь үнэнд ойрхон байх үедээ Монгол эх орноо зулайн чандмань болгосон тийм л хүмүүс санагдсан даа.
Хэн ч биш, юу ч биш над мэтэд ихэрхэж цэцэрхэх ямар ч шаардлагагүй болохоор би мэдрэмжиндээ итгэлтэй. "Монгол хэл, бичгээ үгүйсгэх нь хатуугаар хэлбэл ухамсрын доройтол" гэж М.Батчимэг агсан УИХ-ын гишүүн байхдаа Монгол хэлний тухай хуулийг санаачлан, батлуулах гэж үхэн хатан явахдаа зоригтой хэлж байсаан. Ц.Хулан эгчийн тухайд өчигдөр зохиолч Догмид ах "Эх орноосоо урвасан яруу найрагч дэлхийн түүхэнд ганц ч байхгүй" гэж хэлсэн үг яагаад ч юм өдөржин сэтгэлд уяатай байсан болохоор дурсамжаа сийрүүлж бичье гэж шийдсэн юм.
Энэ хоёр бүсгүй өөр цаг үед боловч аль аль нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Гайхаад баршгүй нь, аль аль нь Эрүүгийн хуулийн 19.4-ийн 1 дүгээр заалт буюу "гадаадын тагнуултай хамтран ажилласан" хэрэгтэй дам болон шууд холбогджээ.
М.Батчимэг гишүүний туслах бүсгүйг дээрх заалтаар 8 жилээр яллаж, "Тайваний тагнуул" гэсэн нэр хоч өгөн, сошиалаар сайн сэвсэний балаг нь өнөө ч арилалгүй, үй түмэн хүн буруутгаж яллах нь сэтгэл сэрдхийлгэх юм. Ухаалаг даруухан, залуухан тайвуухан явсан эгчийн цаг бусын өвчин бас үхэлд тагнуул чагнуулын гэх хэрэг их багаар нөлөөлсөн гэж боддог юм, нуулгүй хэлэхэд.
Өчигдөр Ц.Хулан найрагч мөн заалтаар 9.6 жилээр яллагдлаа. Шүүх дөрвөн өдөр хуралдсаны эцэст улс маань 159 сая төгрөгөөр хохирсныг Ц.Хулангаас албадан гаргуулах болсон юм байна. "Шинэ тодорсон Богдыг эсэргүүцсэн" гэдэг бол жинхэнэ үндэслэл биш санагдана. Харин ч Ц.Хулангийн ил цагаан ярьсан ганц дүрс бичлэгийг өмнөө барьж олон нийтийг хагалах бутаргах, талцуулах өөр нэгэн ажиллагаа яваад байх шиг ээ.
Ц.Хулан эгч уг нь номд сүсэгтэй, шашинд итгэлтэй л хүн. Ингэж шүлэглэдэг "бурхны эрэлчин"-д эх орноо арилжих хэрэг гарна гэж үү? Залбирч л сууя даа.
БУРХАН БИД ХОЁР НУУГДАЖ ТОГЛОСОН
Бурхан бид хоёр нуугдаж тоглосон
Эхлээд тэр намайг ээжийн минь энгэр дээрээс олчихсон
Сул асгадаг цагаан сүүгээр сувдан эрх хэлхэж,
Эрхэлж алмайрч байгаад би бурханд баригдчихсан.
"Одоо намайг ол!" гэж бурхан надад хэлсэн
Олох гэж би өчнөөн жил эрсэн.
Завилж суугаа хуваргууд шиг
Замбуулингийн сүм, суваргуудыг нэгжсэн
Бурхан тэнд байгаагүй!
Зандан шоголтой судруудын мөр хооронд
Зангиа сахиусны оёдол сэмэлж би үзсэн
Бурхан тэнд байгаагүй!
Бурхан аанай л нуугдсан хэвээрээ
Бултаж хаашаа ч юм алга болдог янзаараа
Хэрвээ би нуугдахгүй гэвэл харин
Хэн нэг хайртыг минь надаас нуучихдаг болсон
Буцааж тэднийгээ олъё гэвэл чи
Бурхан намайг л эхлээд ол гэж тохуурхдаг болсон
Тэр минь, энэ минь гэдэг хамгийн хайртай хүмүүсийг ч
Тэртээ жилүүдийн цаана аваачаад хорьчихдог
Өршөөлгүй хатуу тоглоомтойд нь
Өөр хэнд ч биш би бурханд хааяа гомддог болсон
Тэглээ гээд бурхан намайг орхидоггүй нь хачин
Тэмтрэгдэхгүй ч яг дэргэд байгаа нь мэдрэгддэг нь сонин
Хацар зурсан нулимс хатаж амжихаас өмнө
Үл үзэгдэх мутраараа арчиж өгөөд
Үүрийн туяагаар намайг шагнаж
Нарны гэрлээр адислахыг нь мэдэрдэг
Хүүхдийн инээд шиг хөөрхөн цэцгэнд тэр шургаж
Хүний дулаахан сэтгэлд бурхан нуугдаж байх шиг санагддаг
Бусдын зовлонд чийгтдэг анисганд минь хавчуулагдаж
Буян нүглийн минь дэнсийг тэмдэглэж байх шиг санагддаг
Өмссөн цамцаа тайлаад эргэж ирэхээр
Өөрсдийгөө бид өөрчлөхөөр алсын аянд мордох
Ерийн бус өндөр босгоны цаанаас бурхнаа хайсаар л одно
Ерөөлтэй ганц л агшинд бурхнаа олохдоо л олно
Ээжийнхээ гэрэлт хэвлийд сэнтий хийж залраад
Эргээд ирэх замбуулингийн түмэн үрчлээт магнай дээр
Будангуй цагийг тохинуулах дээдийн зарлиг дээр
Бурхнаа олсон бидний мутар тамгалахдаа л нэг тамгална
Буй биеэ танин мэдэхээс бусад эрдэм юу ч биш
Бурхан чөтгөртэй элдэв үлгэр Буддагийн дэргэд юу ч биш ээ
"Би"-ээ мартаж өрөөлийг энэрэхээс бишид авьяас юу ч биш
Хорвоогийн хамаг зовлон жаргал хоосон чанараас өөр юу ч биш
Үйлийн үрээ хөтөлж чадваас үхнэ гэдэг юу ч биш
Замбуулинд амьдарч явахад залбирахаас бусад нь юу ч биш
Хэргийн үнэн мөн тодрох болоосой. Хичээгээрэй.
Яруу найрагч Ц.Хулан
Сэтгэгдэл бичих (35)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.91] ・ 2023.07.29 Хариулах
Тэр Батчимэг туслахн хажуудн мэдээ мэдээлэл хулгайлаад гадаадын тусгай албанд өгөөд байгааг огт мэдээгүй байна гэж хэзээч байхгүй. Үнэндээ бол Батчимэгн гол хүн нь тэр туслахн хамжигч төдий байсан гдгт эргэлзэх юм алга. Харин тагнуулд хэн нэг нь нөлөөлж Батчимэгийн мултлаж авч үлдээд туслахын золиослосонд харамсаж байдаг. Хулангын хувьд хүүхдийнхээ нэрийн хүртэл өөрчилж гадаадад цагаачлуулж их эртнээс бэлдсэн байнлээ. Өмгөөлөгчийхн яриагаар бол гарцаа байхгүй харьцаанд орсон байнлээ. Урвагчид бол урвагчид
Зочин [202.126.88.201] ・ 2023.07.29 Хариулах
ТУЁГАЙ БЭЛДСЭН ХАВХАНД ОРСОН,МӨН ГЭНЭН БАЙНА ДАА,
Зочин [59.153.115.100] ・ 2023.07.29 Хариулах
Сайхан шүлэг бичдэг гээд эх орноо худалдсан ч хамаагүй юу???
Зочин [59.153.115.100] ・ 2023.07.29 Хариулах
Монголын тагнуулын байгууллага шүүх цагдаа олон жилийн ажиллагаа мөрдөж бгаад баримт нотолгоотой арга хэмжээ авсан нь худлаа болж бна уу? та нарынхаар!!! Битгий уянгын халил бичээд бай!
Зочин [66.181.161.204] ・ 2023.07.29 Хариулах
Хулгайч нарт итгэдэг хүн гэж байх уу. Төрөөс олон хулгайч төрөхөөр суурьнаасаа хөдлөхгүй өөрчлөлт тогтолцоо хэрэггүй байдгаа хамгаалж юу ч хийхээс буцахгүй, халтай материал гарт нь орсон хэнийг ч бол арчихад бэлэн байгаад байдгийн нэг жишээ болов уу.
Зочин [202.126.89.52] ・ 2023.07.29 Хариулах
Сэтгэлээс, онгодоос нь гарч хэлэгдсэн, хүн бүрийн сэтгэлийн гүнд дарагдсан заалдах ын аргагүй үнэнийг зоригт шонхор шиг түгээж чаддаг ийм хүнийг урвагч гэдийм бол эсрэг тал нь хүн биш буг, Монгол биш харь цустан гэдэгт эргэлзэх юун?!
Зочин [66.181.191.67] ・ 2023.07.29 Хариулах
Bayarlalaa..yagaad ch yum taivshirlaa..Hulan nairagchaa omoorood bagtrah shahaj blaa..tuuh tsagaatgana gsn ugiig ni bodoj huleeye
Зочин [202.9.40.22] ・ 2023.07.29 Хариулах
Eersdee hamag baylagaa.gazar nutgaa egeed.baij.zugeer bga huniig tagnuul gj tamlaj.er n MAN shuteegui.ug helsen bolgoniig nuhchin darj bga tsagdaa.tagnuul.ilt buruu huch tentsvergui shuuj bga nuhduudiig OU iin shuuh.HYB d handah estoi.MunhErdene.Tulga.8 ishignii hereg.tgeed SU.Bayrtsogt.Shanbileg.Undarmaa.Badamjynai.7.5 tb iin herguud eder shune shig ylgaatai.
Зочин [150.129.143.33] ・ 2023.07.28 Хариулах
Монголын сор болсон оюунлаг, сайхан бүсгүйчүүд. Тагнуул магнуул гэхэд яагаад ч итгэхгүй. Авилгачид болон баячуудын золиос болсон байхдаа
Зочин [192.82.67.108] ・ 2023.07.28 Хариулах
Хулангийн танил ө вөрмонгол нөхөр хятадад тэрслүү үзэлтнээр шоронд орсон байдаг юм. Тэр зуучилж номыг нь хэвлэж тарааж бас шагналын мөнгийг нь шилжүүлдэг байж. Нөхрөө баригдангууд эхнэр нь бүх баримтыг монголын тагнуулын газар өгч Хулангаас болж нөхөр нь шоронд орсон мэтээр шургажээ. Үйл явдал нэг иймэрхүү кх
Зочин [202.126.89.7] ・ 2023.07.28 Хариулах
Батчимэг тайваны тагнуул байсан нь үнэн. баригдахаасаа өмнө амжиж амиа хорлосон гэж сонссон.
Зочин [66.181.184.207] ・ 2023.07.29 Хариулах
Чи чинь ямар бузар сэтгэхүйтэй хүн(?!) бэ!
Зочин [202.9.41.4] ・ 2023.07.29 Хариулах
Хуцдаг халтар вэ чи
Зочин [61.127.129.136] ・ 2023.07.28 Хариулах
Medleggui tenegiin heleh ugiin heleh ug ni hurtel nohoi hutshaas dor sonsogdmon
Зочин [59.153.114.184] ・ 2023.07.28 Хариулах
Батцэцэг агсан өвчнөөр өөд болсон шүү. Өөрөө ч биш туслах нь шалгуулж байсан. Тайваньтай хамиарч ажиллаж байсан төсөл нь шалгагдах зүйл байсаан. Битгий мэдэхгүй юмаа улин хуцаж бай.., Жинхэнэ хужаагийн төлбөрт гар уу ..
Зочин [66.181.184.192] ・ 2023.07.28 Хариулах
Бага охиных нь аав сүүлд суусан нөхөр нь одоо хамт амьдарч байгаа биз дээ. Яагаад эхнэрээ өмөөрч хамгаалдаггүй юм бол
Зочин [103.212.119.127] ・ 2023.07.28 Хариулах
Одоо ямар нам 100 хувь Монгол төрийг атгаж байна. Ямар хүмүүс нь шоронд ороод байна гээд л бодоод үзээрэй. Монгол монголоо л хулгайлж, дээрэмдэж, хилсдүүлж чадна. Яг үнэндээ хоёр хөршийн их гүрнүүдэд бидний нохойн амьдрал түй ч хамаагүй байгаа
Зочин [203.91.115.54] ・ 2023.07.28 Хариулах
Төмөр замд ажилладаг баысан нь энэ дурьдагдсан хүн. Чухам яагаад салсанг мэдэхгүй байна. Нэг л нотой. Ер нь их л будлиантай хүүхэн шиг санагддаг.
Зочин [66.181.184.192] ・ 2023.07.28 Хариулах
Аан нөхөр нь салсан юмуу. Эсвэл бурхан болчихсон юм байх гэж сая бодлоо. Харин огт харагдахгүй байгаад байх шиг
Зочин [203.91.115.54] ・ 2023.07.28 Хариулах
Батчимэг бол Тайваны тагнуул байсан. Туслахаараа дамжуулж баримт материал өгсөн. Тархины хавдар тусаад өөд болсон тул туслах охин нь хэргийг нь хүлээж 8 жилийн ял авсан.
Зочин [61.127.129.136] ・ 2023.07.28 Хариулах
Medehgui baij hutslaal bna sh dee !!Asar ih medleg bolowsroltoi eh ornoo gesn hun baisan.Gudamjnii nohoi met humuusiin ataarhal iig turuulj sheesiig ni odooch goijuulj bgaa ym bna.Aguu hun gedeg iim l baidag. biy ni uhej uregdewch hench bish nowshnuudiin ataarhal shulshiig ni hurgeseer l baigaad bayarlaj bna.
Зочин [59.153.115.62] ・ 2023.07.28 Хариулах
Битгий солиор
Зочин [202.126.89.10] ・ 2023.07.28 Хариулах
Энд бичигдсэн Хоёр эмэгтэй бол ёстой Монголын сор болсон сайхан хүмүүс
Зочин [202.126.89.10] ・ 2023.07.28 Хариулах
Хүнийг зовж байхөд тавлана гэдэг адгийн хүний шинж.Төмөр замд ажилладаг сайхан нөхөртэй байсаан
Зочин [202.126.89.48] ・ 2023.07.28 Хариулах
Хэзээ нэгэн цагт Хулан гэдэг яруу найрагчийн ЗӨВ, БУРУУ нь олдох болтугай
Зочин [66.181.161.173] ・ 2023.07.28 Хариулах
Хулан гэдэг хүнийг тогтсон хань ижилтэй байсан гэдэг хэтрүүлэг байна ё той тийм юм байхгүй хоног төөрүүлж байсан эрчүүд бол Хамба Чойроос эхлээд тоолошгүй
Зочин [202.126.88.71] ・ 2023.07.28 Хариулах
Үнэхээр сэтгэл зүрхтэй хүнийг хэрэгт явуулах юм лаа
Зочин [202.67.91.187] ・ 2023.07.28 Хариулах
Gunigtai bna
Зочин [66.181.160.26] ・ 2023.07.27 Хариулах
Za ene 2 buruugui gej bodily teggvl ter erunhiilugch nar ni hunii garaad mogoi bariulsan bj boloh ugui bol hongliin shuugch nar MAN n ner huniig unagah zoriulaltaar albaar humuusiig hils hergeer shoronjuulaad bj bolzoshgui uchir ni MAN unaval AN garch irne AN d hongliin tom tom tsul Gan tulhuuruudiin ezed jagsaaltaar barag l garaad irne ugui ydhad gar huluud ni zoolttoi jagsaaltaar garna ene tsag uyd yrigdaj baigaa buhiil hulgai deermiin herguud bugd tsagaadah zogsoh bolno hongliin shuuh zasaglal ergeed sergene elbegdorj saihanbileg bayrtsogt enhsaihan hurts sahaluud bugd ergeed bossuud bolno iim yum yvaad baigaan bishuu
Зочин [103.10.21.33] ・ 2023.07.27 Хариулах
шүлэг нь үнэхээр сайхан
Зочин [103.10.21.33] ・ 2023.07.27 Хариулах
зочин
Зочин [103.212.118.182] ・ 2023.07.27 Хариулах
Бас нэг өнцөг шүү. Учир зангилаа нэг өдөр тайлагдах бх33
Зочин [202.9.41.6] ・ 2023.07.26 Хариулах
Gadniikhan gar hol bolson yumnuudiin toloo hogiin bicheed suuj bdag, unekheer alia bnaa. Mongold oor sedev alguu sda yumaa.
Зочин [202.9.41.6] ・ 2023.07.26 Хариулах
Haha bolio, iim setguulch bgaad herggegui
Зочин [202.126.89.82] ・ 2023.07.28 Хариулах
Хол очиж хуц..дээрх 2 эмэгтэйн чигчии хуруундч хүрэхгүй үмхии үхэр..мөөрөөд идүүлж бхдаа таарсан сда..
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Ц.Шинэзориг: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, Монгол компани анх удаа хамгийн урт төмөр замын гүүрийг барьснаараа бахархдаг
Х.Оргил ・ 03 сарын 09, 2021
Ярилцлага
Фото: Урмыг бадраан, сайн сайханд уриалсан “360" талбайн нээлтээс
Б.Баясгалан ・ 08 сарын 02, 2018
Нийгэм
Фото: Баянзүрх худалдааны төвд гал гарлаа
Х.Оргил ・ 12 сарын 19, 2018
Нийгэм
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Х.Оргил ・ 12 сарын 11, 2018
Дэлхий
64 настай эмэгтэй 17 сая доллар завшиж оргон зугатаасныг баривчилжээ
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 11 сарын 14, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.