Б.Баясгалан
08 сарын 12, 2018
Энэ оны 8 дугаар сарын 8-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгшлийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Цагааннуур,Баянгол, Дорнодын Халхголд хангалтгүй, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэрт дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Ерөө, Орхон, Орхонтуул, Булганы Сэлэнгэ, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамд хангалттай чийгтэй байгаа бол уринштай талбайн хувьд Дархан-Уулын Алтангадас, Цайдам, Өвөрхангайн Хархоринд хангалттай, гуурстай талбайн хувьд Хөвсгөлийн Тариаланд хангалттай чийгтэй байна.
Төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Чойбалсан, Баян-Уул, Төвийн Угтаалд хангалтгүй, Сэлэнгийн Мандал, Булганы Булган, Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Дархан-Уулын 6-р бригад, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Уртад хөрсний чийгшлийн нөөц хангалттай хэмжээнд байна.
Хөрсний чийгшлийн нөөц, мм
№ | Аймаг | Аж ахуйн нэр | Талбайн төрөл | Хөрсний гүн | |
0-20см | 0-50см | ||||
1 | Архангай | Төвшрүүлэх | төмс | 9 | 22 |
2 | Хөвсгөл | Тариалан | буудай | 38 | 97 |
гуурс | 34 | 87 | |||
3 | Сэлэнгэ | Ерөө | буудай | 38 | 94 |
Мандал | төмс | 55 | 104 | ||
Цагааннуур | буудай | 8 | 29 | ||
Орхон | буудай | 36 | 86 | ||
Баянгол | буудай | 16 | 23 | ||
төмс | 15 | 22 | |||
Орхонтуул | буудай | 27 | 60 | ||
4 | Булган | Булган | төмс | 119 | 251 |
Сэлэнгэ | буудай | 55 | 151 | ||
5 | Дорнод | Халхгол | буудай | 8 | 16 |
Баян-Уул | төмс | 6 | 17 | ||
Чойбалсан | төмс | 6 | 10 | ||
6 | Увс | Баруунтуруун | буудай | 25 | 63 |
7 | Өвөрхангай | Хархорин | уринш | 62 | 141 |
төмс | 38 | 74 | |||
буудай | 36 | 78 | |||
8 | Төв | Угтаал | буудай | 24 | 50 |
төмс | 13 | 36 | |||
Баянчандмань | төмс | 55 | 120 | ||
Эрдэнэсант | буудай | 26 | 57 | ||
Жаргалант | төмс | 27 | 66 | ||
Борнуур | төмс | 48 | 106 | ||
9 | Дархан | 6-р бригад | буудай | 34 | 83 |
төмс | 44 | 96 | |||
Алтангадас | буудай | 38 | 92 | ||
уринш | 42 | 104 | |||
Цайдам | буудай | 29 | 74 | ||
уринш | 35 | 83 | |||
10 | Хэнтий | Өмнөдэлгэр | буудай | 17 | 43 |
Өндөрхаан | төмс | 59 | 116 | ||
11 | Сүхбаатар | Баруун-Урт | төмс | 31 | 84 |
Жич: Талбай тус бүрийн агро ус зүйн үзүүлэлтийг ашигласан болно.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.