Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

Б.Баясгалан
08 сарын 04, 2019

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг "Буянт Ухаа-2" 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулж буй.  

Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна.

Энэ сарын 02-ны 09:00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. 

Бүртгэл өнөөдөр буюу 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд бүртгүүлэх зааврыг ЭНД дарж, бүртгүүлэхдээ анхаарах 8 зүйлийг ЭНД дарж үзнэ үү.



Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпораци

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.