Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ц.Алтансор: Хүүхдийн итгэдэг 5 хүний нэг нь эцэг, эх өөрөө байх ёстой | Peak News

Ц.Алтансор: Хүүхдийн итгэдэг 5 хүний нэг нь эцэг, эх өөрөө байх ёстой

Хүдэрчулууны Хулан
02 сарын 22, 2026

Хүүхэд сошиал орчинд олон мянган хүний хүрээлэлд өөрийн мэдэлгүй орсон байдаг. Энэ нь хүүхдийн буруу биш. Харин хүүхдийн итгэдэг таван хүний нэг нь эцэг, эх өөрөө байх шаардлагатай.

Хүүхдэд ярилцах, ойлгогдох, хамтдаа цаг өнгөрөөх сэтгэл зүйн хэрэгцээ нас насандаа өөрөөр илэрдэг. Эцэг эхийн хүүхэдтэйгээ ярилцдаг, анхаардаг зүйлс нь түүний үнэт зүйл, дадал хэвшилд шууд нөлөөлдөг.

Дээрэлхэлтийг зогсоохын тулд зөвхөн нэг хүүхдийг шийтгэх биш, хамт олны соёлыг өөрчлөх, айдасгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох үндэсний хэмжээний системтэй бодлого шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, тэр дундаа цахим орчны дарамт хүүхдийн сэтгэл зүй, сурлагад ноцтой нөлөө үзүүлж байна. Энэ талаар Монгол Улсын Боловсролын сайдын зөвлөх Ц. Алтансор “Аюулгүй сүлжээ” санаачилгын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Дээрэлхэлт хөгжөөн дэмжигчдээс “хүч” авдаг

Дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн нүдний харц гунигтай болж, хичээлдээ явах сонирхол буурч, урвайсан өнгө аяс илэрдэг. Харин хүүхэд хичээлээсээ инээж, баяртай ирж байна уу гэдэг нь хамгийн энгийн хэрнээ чухал шалгуур.

Дээрэлхэгч ганцаараа “хүчтэй” биш. Түүнийг тойрон хүрээлсэн, хөгжөөн дэмждэг орчин түүнийг хүчирхэг мэт мэдрэмж төрүүлдэг. “Энэ гоё зүйл байна. Би хүчээ мэдэрч байна” гэсэн буруу ойлголт нь үйлдлээ давтах шалтгаан болдог.

Ихэнхдээ бид дээрэлхэгчийг шийтгэж, хохирогчид туслаад асуудлыг дуусгавар болгодог. Харин олон улсын туршлагаас харахад, асуудлын гол зангилаа нь хажууд нь зогсож, дэмжиж буй хүүхдүүдэд байдаг. Тэдний хандлагыг өөрчилж чадвал анги нийтээрээ дээрэлхэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ойлголтод нэгдэж, асуудал таслан зогсдог.

Цахим шилжилт ба сэтгэл зүйн эрсдэл

Сүүлийн 10 жилд дээрэлхэлт цахим хэлбэр рүү эрчимтэй шилжсэн. Хүүхдийн хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг ашиглан заналхийлэх, эрхшээлдээ байлгах хэлбэр нэмэгдэж байна. Технологийн хурд өсөхийн хэрээр эрсдэл ч мөн адил нэмэгдэж байгаа нь бодит байдал.

Үүний нөлөөгөөр хүүхэд сургуульд явах дургүй болох, өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсдэг. Технологийн дэвшлийг гүйцэх боломжгүй ч хүүхдээ хамгаалах мэдлэг, чадвараар хангах нь бидний үүрэг.

Хүүхэд итгэдэг хүнтэй, айдасгүй орчинд байж байж тулгарсан асуудлаа ярьдаг. “Би энэ хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлж чадсан уу?”, “Яагаад худал хэлэх шалтгаан үүсэв?” гэж насанд хүрэгчид өөрсдөөсөө асуух шаардлагатай. Хүүхэд худал ярьж эхэлбэл эцэг эхээсээ сэтгэл зүйн хувьд холдож буйн дохио.

“Аюулгүй сүлжээ” бол кампанит ажил бус, үндэсний бодлого

“Аюулгүй сүлжээ” санаачилгыг богино хугацааны аян бус, үндэсний хэмжээний бодлого болгон хэрэгжүүлэх зорилготой. Сурах бичиг, хөтөлбөрт тусгаж, хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бэхжүүлэх, олон талын оролцоог хангах чиглэл баримталж байна.

Иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын болон боловсролын байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг байгуулж, урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хүүхэд сошиал орчинд олон мянган хүний хүрээлэлд өөрийн мэдэлгүй орсон байдаг. Энэ нь хүүхдийн буруу биш. Харин хүүхдийн итгэдэг таван хүний нэг нь эцэг эх өөрөө байх шаардлагатай.

Хүүхдэд ярилцах, ойлгогдох, хамтдаа цаг өнгөрөөх сэтгэл зүйн хэрэгцээ нас насандаа өөрөөр илэрдэг. Эцэг эхийн хүүхэдтэйгээ ярилцдаг, анхаардаг зүйлс нь түүний үнэт зүйл, дадал хэвшилд шууд нөлөөлдөг.

Дээрэлхэлтийг зогсоохын тулд зөвхөн нэг хүүхдийг шийтгэх биш, хамт олны соёлыг өөрчлөх, айдасгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох үндэсний хэмжээний системтэй бодлого шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.