Челсигийн хамгаалагч нар яагаад өмнөхөөсөө сайн тоглох хэрэгтэй вэ?

Б.Баясгалан
08 сарын 28, 2018

Сэйт Жэймс цэнгэлдэхэд Ньюкаслтай эсрэг хийсэн тоглолтод цэнхэрүүд ердөө гурван удаа хаалгаа онож цохисон ба авто гоолоор өрсөлдөгчөө хожсон билээ. Улиралыг өнгөтэй эхлүүлж байгаа Ливерпүүл, Манчестэр Сити зэрэг клубүүдтэй зэрэгцэн хүснэгтийн эхэнд бичигдэхийн тулд Челси илүү ихийг хийх хэрэгтэй байгаа. Тоглолтын өмнө Маурицио Сарри дасгалжуулагч бид илүү хамгаалж тоглохыг хичээх болно.

Таван хамгаалагчтай тоглохыг хүсэхгүй байгаа. Учир нь энэ нь бөмбөг алдахаас өөр зүйлд хүргэхгүй гэж байсан. Ардаа 5 хамгаалагчаар эсрэг багаа шахаж бөмбөгөнд төвлөрөхөд маш хурдан орон зайгаа алддаг. Харин хамгаалалтын хувьд цаг хугацаа шаардлагатай. Учир нь би зөвхөн бөмбөгөнд төвлөрч хамгаалуулахыг хүсэж байна. Харин багт бараг 10 гаруй жил өрсөлдөгчөө барьж хамгаалсан тоглогчид бий тул өөрийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болно. Энэ нь тийм ч амар биш. Заримдаа 30 настай хамгаалагчаас илүү 18-тай хамгаалагчид үүнийг сурахад амар байдаг гэжээ.


Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

хөлбөмбөг челси хамгаалагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.