Х.Оргил
11 сарын 20, 2020
“Ханбогд кашемир” компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгтэй хөл хорио дотоодын бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Хатуу хөл хорио тогтоосон нь дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, танай компанийн хувьд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?
-Хил хааснаас үүдэн бизнесийн хатуу гэрээтэй байсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, экспортын дамжлага саатлаа. Маш олон гэрээ цуцлагдаж байна. Үйлдвэр зогссоноор ажилчид орлогогүй болж эхэлсэн. Бүх л аж ахуйн нэгжүүдэд ийм сорилт тулгарлаа.
Бүгд л бизнесийн өндөр зээлтэй. Зээлийн хүүний тоолуур энэ өдрүүдэд ажилласаар байгаа. Тийм учраас нэн яаралтай зохицуулалт хийж, ажил олгогч хувийн хэвшлээ төр засаг нь харж үзээсэй гэж хүсэж байна.
Байнга ийм үе бидэнд тохиогоод байхгүй. Бизнесийн зээлийг хүүг бууруулах, хугацааг нь сунгах, орлогогүй болж байгаа ажилчдад төрөөс нөхөн төлбөр олгох, аж ахуйн нэгж ажлын байраа авч үлдэхэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох замаар эдийн засгийн аврах ажлыг хэрэв төр засаг гэж байгаа бол энэ өдрүүдэд хийгээсэй.
-Энэ хүнд цаг үед ажлын байрыг авч үлдэх нь толгойны өвчин болоод байгаа. Энэ тал дээр ажил олгогчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хэцүү үед ажлын байраа авч үлдмээр байна. Үүний цаана эдийн засаг, маш олон хүний амьдрал бий.
Өнөөдрийг хүртэл бий болгосон зүйлээ одоо нураах дэндүү хайран. Эргээд байсан бүхнээ босгох амаргүй. Асар их цаг хугацаа, хөрөнгө хүч орно. Тиймээс асуудал улам хүндрэхээс өмнө төр засаг алхам хийх хэрэгтэй. Ингээд хараад, харзнаад байх цаг одоо биш ээ.
Онцгой байдлын зөвлөмжийн дагуу тодорхой шаардлагыг нь хангаж, халдваргүйжүүлэлт, ариутгалаа хийгээд үйлдвэрийн 20, 30 хувь нь ажиллаж байвал эдийн засагт ч тус нэмэртэй.
-Танай салбарын хувьд бүр ч амаргүй нөхцөлтэй тулгарсан уу?
-Компани, үйлдвэр болгон дээр манайхтай ижил төрлийн бэрхшээл гарч байна. Экспорт хийх ёстой байсан нь зогсож, үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болсон. МҮХАҮТ болон Ноос, ноолуурын холбоо, салбарын яамд хандсан. Танхим бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүлсэн байсан. Маш чухал санал үүнд тусгагдсан байсан. Үүнийг ажил хэрэг болгоосой.
Бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, үйл ажиллагааг нь сэргээх, иргэдийг орлоготой байлгах нь өнөөдрийн ярих асуудал. Хувийн хэвшлээ одоо сонсох цаг.
-Засгийн газрын авч буй арга хэмжээ хувийн хэвшилд хэр бодитой дэмжлэг болж чадах вэ?
-Манай салбар болон хувийн хэвшилд тус нэмэр болох дорвитой шийдэл эндээс харагдаагүй. Хэт ерөнхий байсан. Нийгмийн даатгалыг сунгана гэсэн байсан. Нэгэнт орлогогүй болсон аж ахуйн нэгж үүнийг төлөх боломжгүй. Ажлын байр, аж ахуйн нэгж рүү чиглэсэн нь арга хэмжээ дутмаг, хангалтгүй байна. Оновчтой бодлого алга. Үүнийг олон зуун аж ахуйн нэгж, ажил олгогчид хүлээж байна. Амьдралд ойр шийдвэр байсангүй.
Айдсаар нийгмийг, эдийн засгийг удирдах боломжгүй.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой түвшинд явуулах боломж, нөхцөлийг олгох хэрэгтэй. Ингэснээр бараа бүтээгдэхүүний эргэлт тогтвортой байна.
-Гадны улс орнуудад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайх шиг ингэж хааж, боосон улс байхгүй. Аль ч улсад экспорт, импорт хэвийн үргэлжилж байна. Эдийн засгаа унагахгүй энэ үеийг хамтдаа улс орноороо даваад гармаар байна. Бусад орнууд ч мөн адил ингэж л давж гарч байна. Манайх бусдын жишгээр ажлын байраа хадгалж үлдэх шийдвэр гаргах байх гэж найдаж сууна. Одоогийн байдлаар эдийн засгаа бүр зөнд нь хаячихлаа. Нийт хувийн хэвшлийн 80 хувийн татвараар улсын төсвийн орлого бүрдэж байгаа. Гэтэл энэ хэцүү үед төр засаг ар нуруугаа харуулахгүй байх аа.
-Экспортын бараа, бүтээгдэхүүн хэвийн гарч байж л эдийн засагт валют орж ирнэ. Ажилчдын хувьд нөхцөл байдал улам амаргүй болж байгаа байх?
-Тийм ээ. Ноос ноолуурын салбарт олон зуун эмэгтэйчүүд ажиллаж байна. Олон мянган малчны орлого ч хамаардаг. Стратегийн салбар гэж төр үздэг мөртлөө бодитой анхаарахгүй нь. Харалган хандаж байгаад харамсаж байна. Экспортын орлогоо аж ахуйн нэгжүүд алдана гэдэг дотоодын эдийн засагт ч халтай.
Ам.долларын ханш өнөөдөр хэд байгаа билээ. Зөвхөн хүнсний болон эмийн салбар ажиллана гэж заасан нь өрөөсгөл. Бэлэн болсон бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжоор хангах ёстой.
Нэг өдрийн өмнө ч гэсэн нааштай шийдвэр гаргаасай. Экспорт хийх боломжийг нь хувийн хэвшилд олгох хэрэгтэй. Ажилчид 10 хоноод л байгаа мөнгөө үрээд дуусна. Цаашдаа яаж амьдрах вэ. Дийлэнх нь орон сууцны болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зээлтэй. Иргэд орлогогүй болж байгаад эмэгтэй хүн хувьд маш их санаа зовж байна. Тэр хүмүүсийг хараад тайван сууж чадахгүй байна. Төр засаг үүнд анхаарах цаг. Ажилчдынхаа нь ядаж 20, 30 хувийг ажилтай байлгах боломжийг төр олгож, эдийн засгаа анхаараасай.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.24.19] ・ 2020.11.20 Хариулах
mongoliin zasgiin gazar 2 songoltoos negiig ni songoh bna...koronoogoor uu...ediin zasag dampuurch elgeeree hevteh uu gedesee....
Зочин [66.181.183.53] ・ 2020.11.20 Хариулах
shaa gichii mini, chinii ediin zsagch gej yu bsiin, ediin zusagch mini
Зочин [73.36.125.150] ・ 2020.11.20 Хариулах
Erguu ork ve. Iimerhuu humuus uhej baij l mongol gaigui boldog baihdaa
Зочин [150.129.143.127] ・ 2020.11.20 Хариулах
Estoi unen xeljee.xuviin xevshliixen sanal neg bna.odoo yaax ve.ene arai dutuu dulimag shiidver garlaa
Зочин [192.82.77.76] ・ 2020.11.20 Хариулах
Яг үнэн. Энэ сарын цалингаа ч тавихад хүнд байна. НДШ энэ тэр гээд бөөн асуудал. Засаг ямар ч үр дүнгүй шийдвэр гаргалаа....(
Зочин [202.9.46.181] ・ 2020.11.20 Хариулах
Засгийн газар шийдвэрээ эргэн харж стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрлэлээ зөв зохион байгуулан ажиллуулах хэрэгтэй!!!
Зочин [103.10.22.167] ・ 2020.11.20 Хариулах
Unen shdee ajilgui orlogui blhor bugd hund bn iim bhad bank hurtel tataltaa hiigd bga shdee huwiin hewshlee ajluulii
Зочин [66.181.179.100] ・ 2020.11.21 Хариулах
Засгийн газар шийдвэрээ эргэн харж үйлдвэрүүдийг халдвар хамгааллын хяналтыг сайн мөрдүүлж олон биш цөөн хүн богино цагаар ажилуулах боломж олгож байж олон аж ахуйн нэгжийг хүнд байдалд орохоос хамгаалана .
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас мөнгийг шууд шилжүүлнэ
Б.Баясгалан ・ 04 сарын 05, 2020
Санхүүгийн боловсрол
АНУ-ын Конгресст Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Х.Оргил ・ 04 сарын 12, 2019
Нийгэм
"Малчдын зээлийн төлбөрийг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хүү, алданги тооцохгүй байхаар шийдсэн"
Б.Баясгалан ・ 04 сарын 26, 2020
Улс төр
Ерөнхийлөгч АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан хуулийг бүрэн дэмжиж байгаа илэрхийлжээ
Х.Оргил ・ 04 сарын 16, 2019
Санхүүгийн боловсрол
Ноосны урамшууллыг 1,500-2,000 төгрөгөөр тооцохоор боллоо
Х.Оргил ・ 09 сарын 04, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.