Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Чихэнд чимэгтэй: Гэртээ хоол хийж иддэг хүмүүс тэнэгрэх өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг | Peak News

Чихэнд чимэгтэй: Гэртээ хоол хийж иддэг хүмүүс тэнэгрэх өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг

П.Мөнгөнсор
05 сарын 21, 2026

Орой ажлаа тараад халуун ам бүлээрээ ширээ тойрон хооллох шиг сайхан мэдрэмж ховор. Сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай энэ дадал хүний бие физиологид ч эерэг нөлөөтэйг эрдэмтэд тогтоожээ. 

Тодруулбал, долоо хоногтоо багадаа нэг удаа гэртээ хоол хийж иддэг хүмүүс “dementia” буюу ой санамж, танин мэдэхүйн чадвараа алдаж, тэнэгрэх өвчин тусах магадлал нь багасдаг гэнэ. Хоол хийхийн тулд хүнсээ сонгох, бэлтгэх, боловсруулах гээд олон үйлдэл хийдэг нь тархийг идэвхтэй ажиллуулж, улмаар хүний танин мэдэхүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг байна. 

Японд 11 мянга гаруй хүнийг хамруулан зургаан жилийн турш хийсэн судалгаагаар 65-аас дээш насны гэртээ тогтмол хооллодог ахмадуудын тэнэгрэх, зөнөх өвчин тусах эрсдэл 23-27 хувиар багасжээ. Сонирхолтой нь, хоол хийхдээ төдийлөн сайн биш хүмүүсийн хувьд үр дүн өндөр гарч, уг өвчнөөс сэргийлэх магадлал 70 гаруй хувиар нэмэгдсэн байна. Учир нь шинэ ур чадварт суралцаж, хоол хийх явцад тархи илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг аж.  

CU, GS25 зэрэг түргэн хоолны сүлжээнүүд хаа сайгүй болсон өнөө үед гэртээ хоолоо хийж идэх дадал аажмаар буурч байна. Тиймээс өөрийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодож, хааяа ч болов гэртээ хооллож байгаарай гэж зөвлөмөөр байна.

Эх сурвалж: Yahoo Health

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.