Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрладаг зөвшөөрөлгүй грашуудийг буулгалаа | Peak News

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрладаг зөвшөөрөлгүй грашуудийг буулгалаа

Б.Баясгалан
03 сарын 29, 2022

Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй граш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохтой холбоотой хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан билээ. 

Энэхүү ажлын хүрээнд энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 188 байршилд 4800 граш буулгахаар болсон юм. 

Зөвшөөрөлгүй хашаа, граш буулгах ажил энэ сарын 15-нд Хан-Уул дүүрэгт эхэлж, энэ долоо хоногоос Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна. 

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны 23 дугаар байрны орчим дахь 5 тоосгон, төмөр бетонон авто грашийг буулгалаа.

Нийслэлийн засаг даргын зүгээс чөлөөлсөн газруудад ногоон байгууламж, явган хүний зам зэрэг иргэдэд ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагуудад өгөөд байна. 

Одоогоор чөлөөлсөн байгаа талбайн тохижилтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.