Чинжүүг эр эм сортоор нь ялгах арга

Х.Оргил
09 сарын 10, 2018

Чинжүү дотроо эр эм сортоор хуваагддаг, амт нь үүнээс шалтгаалж өөр байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 

Чухам ямар сорт нь вэ гэж ялгахын тулд үзүүр хэсгийг нь харах хэрэгтэй. Хэрэв 4 хэсэгтэй  байвал эм, 3 хэсэгтэй байвал эр сорт гэж ялгадаг. Ингэж ялгаж сурсанаар амтаар нь сонгож хоол хүнсэндээ хэрэглэж чадна.

Учир нь эм сорт чихэрлэг учир шинээр нь хэрэглэдэг. Харин эр сорт илүү итгэлэн хатуу, халуун аргаар боловсруулахад тохиромжтой. Аль ч төрлийн чинжүү авсан ямар нэгэн улбар шар толбо байх ёсгүй. Хэрэв шавьжны халдлагад орсон гэсэн үг гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас зөвлөж байна.


Холбоотой сэдвүүд

мэргэжлийн хяналт ногоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.