Саруулын Ариунжаргал
06 сарын 06, 2019
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “CNN” телевиз Холбооны мөрдөх товчоог хууль зөрчсөн хэмээн үзэж, гомдол гаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй холбоотойгоор тусгай прокурор Роберт Мюллерын явуулсан мөрдөн шалгалтын явцаас зарим гэрчийн мэдүүлгүүдийг дамжуулан үзүүлэх “CNN” телевизийн хүсэлтийг Холбооны мөрдөх товчоо дэмжээгүй байна.
“CNN” телевиз өнгөрсөн мягмар гарагт Колумбийн тойргийн шүүхэд гомдол мэдүүлжээ. Тус телевизийн мэдэгдэж байгаагаар Холбооны мөрдөх товчоо хүсэлтийг нь өнгөрсөн 3 дугаар сард анхааралдаа аваагүй байна. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу эдгээр мэдээлэлтэй танилцах эрх байсан гэдгийг “CNN” телевиз цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.