CNN телевизийн сэтгүүлч Ричард Квест нэвтрүүлэг бэлтгэхээр Монголд ирлээ

П.Мөнгөнсор
08 сарын 15, 2023

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, "Quest Means Business" нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест Монгол Улсад хүрэлцэн ирлээ.  

Richard Quest нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм. 

Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх юм.

Холбоотой сэдвүүд

cnn сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.