peak.mn
05 сарын 29, 2018
Coca-Cola компани анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргажээ. Энэ тухай “The Japan Times” сонин мэдээлэв.
“Lemon-Do” нэртэй уг нимбэгний амттай хийжүүлсэн ундааны согтууруулах бодисын хэмжээ нь 3-7 хүртэлх хувьтай бөгөөд Японы Кюсю арал дээр худалдан борлуулах аж.
“Lemon-Do” ундааг бүтээх санааг анх нимбэгний амтаараа алдартай ундаанууд байдаг Японы пабуудаар явсны дараа гаргасан хэмээн тус ундааг боловсруулсан хүмүүс ярьсан байна.
Япон улсад гарсан Lemon-Do ундааг одоогоор тус компани хилийн чанадад худалдан борлуулах төлөвлөгөөгүй байна. Түүнчлэн бүтээгдэхүүний жорыг нууцалж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.