Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Монголын залуус цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, COP17-д хүргэх уриалга батлав | Peak News

Монголын залуус цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, COP17-д хүргэх уриалга батлав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “COP17-Залуучуудын загвар хуралдаан” хоёр өдрийн турш үргэлжлэн өнөөдөр /2026.03.05/ хаалтаа хийлээ.

Хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд, COP17 -Хамтын ажиллагааны дэд хорооны нарийн бичгийн дарга С.Саруул-Ухаан нар оролцон үг хэлж шилдэг 60 оролцогчид батламж гардууллаа.

Загвар хуралдааны төлөөлөгчид болсон шилдэг 60 оролцогч хоёр өдрийн турш цөлжилт, газрын доройтлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэл хүлээн авч, багаар ажиллан, судалгаа шинжилгээ хийж, олон улсын дипломат харилцаа болон хэлэлцээрийн нарийн төвөгтэй явцыг өөрийн биеэр мэдэрч, илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлэн, санал санаачилга гаргаж идэвхтэй оролцсон юм.

“COP17-Залуучуудын загвар хуралдаан”-д Монгол орны өнцөг булан бүрээс шалгаран оролцсон шилдэг 60 оролцогч “СОР17-д Монголын залуучуудын хүргэх уриалга”-ыг батлан гаргасан бөгөөд Хуралдааныг даргалагч УТСОУХНУС-ийн суралцагч У.Сарнай уншиж танилцууллаа.

Энэхүү уриалгыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүргэх болно.

“COP17-Залуучуудын загвар хуралдаан”-ы Шилдэг багаар Армени Улсыг төлөөлөн оролцсон Ш.Амгаланбаяр, П.Ариунжаргал, Б.Энхтамир, С.Болорсарнай, Д.Болормаа нар шалгарч Нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Шилдэг оролцогчоор З.Анхзаяа /Өвөрхангай аймгийн Хужирт сум/ шалгарч 500.000 төгрөгөөр шагнууллаа.


Холбоотой сэдвүүд

cop17 залуус цөлжилт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.