“COVID-19”-ийн халдвар авсан Дональд Трамп “ремдесивир” эмийг ууж эхэлжээ

Х.Оргил
10 сарын 05, 2020

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мэриландын Валтер Рээд дахь цэргийн  эмнэлэгт хэвтэж  эмчилгээ эхэлснийг  хариуцагч эмч Шюн  Колли мэдээлэв.

Түүний биеийн  байдал  хүнд биш байгаа  ч, мэргэжилтэнүүдтэй зөвлөлдөөд “Ремдесивир” эмийг хэрэглэж байгаа гэжээ.Мөн эсрэг  биет  үүсгэх эмийг  хамтанд уулгаж буй.

Трамп ерөнхийлөгчид бичиж өгсөн  эмийн  аюулгүй байдал үр  дүн хараахан бүрэн  нотлогдоогүй, “FDA” энэ эмийн талаарх судалгаануудын үр дүнг сайтар судалж байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлийг хараахан олгоогүй юм. Гэсэн хэдий 5 дугаар сараас хойш эмчилгээнд амжилттай хэрэглэгдэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг халдвар авсан тухай мэдэгдсэнийх нь дараа биеийн байдалд нь санаа зовниж буйгаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүссэн дэлхийн удирдагчдад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархал илэрхийлжээ.

Холбоотой сэдвүүд

доналдтрамп коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.