Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“CU” салбар 12 дэлгүүр шалгалтад бүдэрсэн 'хотдог'-оо өмөөрсөн ч заргаа алдлаа | Peak News

“CU” салбар 12 дэлгүүр шалгалтад бүдэрсэн "хотдог"-оо өмөөрсөн ч заргаа алдлаа

Х.Оргил
08 сарын 13, 2020

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд өнгөрсөн оны 11 дүгээр сард эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийсэн билээ.Гэрэл зургийг МХЕГ-ын хуудсаас авч ашиглав

МХЕГ-ын шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн юм. Иймээс  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн.

Уг шийдвэрийг эсэргүүцсэн "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Ингэснээр улсын байцаагчийн шийдвэр хэвээр үлдэж “CU” салбарыг эзэмшигч Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл нь хэвээр үлдэж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

мхег сүлжээ ресторан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.