Б.Баясгалан
01 сарын 24, 2020
Монгол Улсаа төлөөлөн 11 улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.
Тэдгээрээс Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор болоод буй Ц.Цэнгэлийн англи хэлний түвшин шаардлага хангах хэмжээнд хүрэхгүй байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Элчин сайд бол дипломат төлөөлөгчийн газрыг удирддаг. Төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүмүүсийг тус албанд томилох тохиолдол олон байдаг. Бусад оронд ч ийм. Болгарт суух Элчин сайд болгар хэлтэй байвал бидэнд сайн. Гэхдээ манайд Элчин сайдын түвшинд бэлтгэгдсэн Болгар хэлтэй хүн байхгүй. Ц.Цэнгэл бол орос хэлтэй. Хэрэгтэй үед нь орчуулга хийгээд өгөх мэргэжлийн баг тус улсад ажиллаж байгаа.
Ц.Цэнгэл гэдэг хүнийг Болгар дахь Элчин сайдаар томилоход англи хэлтэй эсэх нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн УИХ, Засгийн газрын гишүүн, төрийн бодлогыг УИХ-ын гишүүн, сайдын хувьд явуулж байсан. Энд төрийн өндөр албыг хашиж байсан хүн тэнд ч хашиж болно" хэмээлээ.
Ц.Цэнгэлийн англиар ярьж буй бичлэгийг хүргэж байна.
Тэрбээр төрийн албанд 36 жил зүтгэсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны сүүлээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн юм.
Ажилласан байдал:
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.25.201] ・ 2020.01.30 Хариулах
цогтбаатараа төрийн өндөр албыг яаж хашиж байсныг нь бид мэдн шүү дээ. ялсан намын шугамаар бялуу хуваах зарчмаар сонгогдож байсан болохоос мэдлэг боловсролоороо шат ахин томилогдож байгаагүй шшүү дээ. нэгэл их булга мулаг өмсөөд морь уяуулаад яваад байсан хүн хэдийдээ дипломат болох гэж. ер нь энэ хүн нямдорж шиг ган монгол хэлтэй хүн байна.
Зочин [202.126.89.146] ・ 2020.01.26 Хариулах
Р.Бурмаа Болгарт төгссөн, болгар хэлтэй хүн дээ. Түүнийг яагаад элчин сайдаар томилж болохгүй гэж? Хэнээс ч дутахгүй сайн дипломат болж чадна даа. Сайд, их хурлын гишүүн ... гээд зөндөө хариуцлагатай ажил хийж байсан, мундаг эмэгтэй.
Зочин [66.181.161.8] ・ 2020.01.25 Хариулах
Гадаадад Монголоо төлөөлж буй элчин сайдуудаас хамгийн туршлагатай нь байх шүү. Бусад элчин сайдуудыг харьцуулаарай
Зочин [103.212.117.24] ・ 2020.01.25 Хариулах
Боловсон хүчнээ бэлтгэх нь сайд таны бодлого үүрэг байхаа
Зочин [103.212.118.228] ・ 2020.01.24 Хариулах
Хэл ам гол биш гол нь мулгуу хүн байх шаардлагатай албан тушаал гэж байдаг л юм бна.
Зочин [202.21.113.110] ・ 2020.01.24 Хариулах
зочин
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Л.Энх-Амгалан: Манай улсад Үндсэн хуулиар тунхагласан хүний 18 эрх бүгд зөрчигдөж байна
Б.Баясгалан ・ 12 сарын 17, 2020
Фото мэдээ
Монгол, Хятадын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр тохиролцлоо
peak.mn ・ 08 сарын 23, 2018
Улс төр
Д.Цогтбаатар: Монгол иргэнээ зодсон гэдэг нь тогтоогдвол элчин сайдыг эгүүлэн татна
Х.Оргил ・ 12 сарын 12, 2018
Дэлхий
Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн
Б.Баясгалан ・ 10 сарын 18, 2018
Нийгэм
Танилц: ЭСЯ-дын баталгаатай ФЭЙСБҮҮК хуудсууд
Х.Оргил ・ 10 сарын 12, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.