Б.Баясгалан
04 сарын 19, 2020
Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Тус шийдвэртэй холбоотой иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудад Монголбанк хариулт өгснийг хүргэж байна.
- Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?
- Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй.
- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
- Иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно.
- Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?
- Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүссэн. Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд хэвийн зээлийн ангиллыг өөрчлөхгүй байх 90 хоногийн хугацаанд (7-р сарын 31-нийг хүртэл) багтаан банкууд зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ.
- Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ?
- Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж банкуудад хүргүүлсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх банкууд дээр хэрэгжээд явна.
- Хэрэглээний зээл авсан бүх зээлдэгчид зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах уу?
- Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас (i) зээлийн эргэн төлөлт доголдсон, (ii) орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.
- Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болж, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?
- Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай.
- Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?
- Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.
- Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?
- Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно.
- Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?
- Болно. Ялангуяа өмнө нь өндөр Өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч Өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
- Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?
- Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм.
- Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.
- Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?
- Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл бичих (10)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.8] ・ 2020.04.21 Хариулах
ард ирэгдээ хуурахаа болимоор юмаа банканд очихоор бас өөр юм ярих юмаа ерөөсөө бодитоо хэрэгжиж бгаа юм алга
Зочин [103.212.117.104] ・ 2020.04.21 Хариулах
орлого тасалдаагүй л гэх юм тасалдсан тасалдаагүй шагнал урамшуулал хасагдаад ирэхээрээ гар дээр цалин олигтой авахгүй байна. банкинд төлөх мөнгө нь дутаад байна. банк хэдэн ч төгрөг өгсөн хуу хамаж аваад байна. бид зөвхөн банк төлөх гэж амьдраагүй шдэ. иднэ өвдөнө зовно зөндөө л юм байна.ер нь яах гэж анхнаасаа 60 сарын хугацаатай зээл олгож эхэлсэн юм. тэр үед тултал нь авчихсан хүмүүс одоо 30 сарын хугацааай болгочихоор банк бусд хандаж байнаь банк бусаас боломжгүйн хувь хүнээс авч байна. эцсийн үр дүн нь банкаа ч банк бусаа ч төлж чадахгүй д хүрч байна. энэ бүхний буруутан төр өөрөө шдэ
Зочин [66.181.160.74] ・ 2020.04.21 Хариулах
Яг үнэн анх 60 сар гэж тултал нь өгчөөд одоо ямар ч сунгах өөрчлөх боломжгүй байгаа
Зочин [202.126.88.153] ・ 2020.04.21 Хариулах
shal hudlaa yum yarihaa boliochee bankan deer ochihoor blohgvi l bn lee sh de hvvg ni tegleh heregteu sh de
Зочин [64.119.23.162] ・ 2020.04.21 Хариулах
Төрийн албан хаагч яах юм багш нар хамрагдах уу
Зочин [202.126.89.147] ・ 2020.04.21 Хариулах
Худлаа яриадл бх юм, банкин дээр очихоор хэрэгжихгүй бна
Зочин [192.82.77.222] ・ 2020.04.21 Хариулах
Xarin tiin vil ajillagaa ni tsagiin xyazgaarlaltand ortson bxad zeel xoishluulaxgvi geed bvr uurlaad bnleeshd xudalaa medeelel ogox yumaa bas l
Зочин [64.119.26.10] ・ 2020.04.21 Хариулах
hudala yariad bai. ehleed hyyge og ged bn lee shdee ard tymeng huurah umdaa
Зочин [103.212.117.104] ・ 2020.04.21 Хариулах
хүүгээ өгч яадаг юм. үндсэн мөнгө нь ердөө буурахгүй дахиад л хүү тооцогдоно шдэ. ард түмнээ хангалттай л шулсан шдэ энэ арилжааний банкууд... одоо бас нэг хүнлэг зан гаргамаар юм нээрээ арай ч дэээ
Зочин [202.9.47.4] ・ 2020.04.19 Хариулах
Манайх шиг төрийн хямрал дээр вирусны ЭЗ ын хямрал нүүрлэсэн улсад бүгд өрөө төлж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Харин МБ нь МИК болон ЕС тайгаа зөвшилцөөд хүүээ буулгах Эсвэл бүр хүүгий нт тэглэх хэрэгтэй.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгах талаарх түгээмэл асуулт, хариултууд
Б.Баясгалан ・ 11 сарын 25, 2020
Санхүүгийн боловсрол
Тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авлаа
Л.Дэлгэрмаа ・ 06 сарын 07, 2022
Санхүүгийн боловсрол
Монголбанк: Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 28, 2022
Дэлхий
АНУ-д инфляц 1981 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ
Х.Оргил ・ 04 сарын 13, 2022
Санхүүгийн боловсрол
А.Энхжин: Валютын ханшийн эрсдэл гэдэг нь дэлхийн бүх улс оронд байдаг үзэгдэл
Х.Оргил ・ 04 сарын 13, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.