"Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг энэ сарын 27-ноос 8 дугаар сарын 10-ныг хүртэл бүрэн хаана

Б.Баясгалан
07 сарын 25, 2020

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлт ажил хийнэ. 

Эхний ээлжид "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг энэ сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх буюу дараах зураг дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Холбоотой сэдвүүд

дарь-эхийн зам замхаах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.