Дархан аварга Б.Бат-Эрдэнэ байгальд ээлтэй автомашин унадаг боллоо

Б.Баясгалан
09 сарын 30, 2018

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй эко автомашин худалдан авчээ.

Тэрээр энэ талаараа "Моннис моторс компани хорт утаа ялгаруулдаггүй, байгалд ээлтэй, ашиглалтын зардал бага цахилгаан Nissan Leaf автомашин оруулж ирсэн байна. Би энэ сайхан санаачилгыг дэмжиж Ниссан төвөөс цахилгаан Nissan Leaf машин авлаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.