Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн тул 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийлээ

Х.Оргил
11 сарын 17, 2020

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Урд шөнө 00.26 цагт Эрүүл мэндийн газраас халдварын нэг сэжигтэй тохиолдол илэрснийг мэдээлсэн. Баталгаажуулах шинжилгээг хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийж байна" гэв. 

Тухайн иргэнийг талаарх бүх мэдээ мэдээллийг бүрэн хяналтад авсан, шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Хариуг ЭМЯ зарлана гэлээ.


Холбоотой сэдвүүд

дархан-уул коронавирус