Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дарханы замыг өргөтгөж, шинэчилэх ажлыг энэ жил эхлүүлнэ | Peak News

Дарханы замыг өргөтгөж, шинэчилэх ажлыг энэ жил эхлүүлнэ

Б.Баясгалан
07 сарын 23, 2018

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км автозамыг өргөтгөн шинэчилнэ. Үүнд Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр олгож буй 60 сая ам.долларыг зарцуулах юм.

Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар гарын үсэг зурав. 

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Судалгаагаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу зөвхөн замын эвдрэлээс гадна огцом эргэлт, өгсөлт, уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг газрууд болох 9 хар цэгийг тодруулж тэмдэглэсэн. Эдгээр хар цэгүүд дэх хэсгийн замыг өргөтгөж, нэмэлт эгнээ барих, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг мөн хийнэ. Тус чиглэлийн автозамын ажлыг энэ жилдээ багтаан  эхлүүлэхийн тулд бид бүх боломжоороо мэрийж ажиллана" гэдгийг онцоллоо.

Авто замын ажлын гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкнаас тавьсан шалгуураар сонгон шалгаруулах юм байна. 

Холбоотой сэдвүүд

дархан дарханы зам зам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.