“ДАШТ-2018”-ыг 3 сая гаруй хүн очиж үзжээ

Б.Баясгалан
07 сарын 16, 2018

ОХУ-д амжилттай зохион байгуулагдсан “ДАШТ-2018”-ын тэмцээнүүдийг нийт 3 сая гаруй хүн үзсэн байна.

Тэмцээний хүрээнд 64 тоглолт болсон бөгөөд эдгээр тоглолтод нийт 3 031 768 хүн хүрэлцэн ирсэн байна. Тийнхүү ОХУ-д зохион байгуулагдсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” нь түүхэндээ хамгийн их үзэгчтэй 5 ДАШТ-ний нэгд багтжээ. 1994 онд АНУ-д, 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад, 2014 онд Бразил улсад болсон ДАШТ-ний тоглолтуудад хамгийн их үзэгч цугларч байжээ. Үүнээс АНУ-д болсон ДАШТ-д хамгийн их буюу 3 587 538 хүн хүрэлцэн ирж байсан аж. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

дашт хөл бөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.