Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дэлхийг тойрсон аялагч Норалид монголчууд тусалжээ | Peak News

Дэлхийг тойрсон аялагч Норалид монголчууд тусалжээ

Л.Дэлгэрмаа
04 сарын 20, 2026

Дэлхийн 80 гаруй орноор мотоциклтэй ганцаараа аялсан Нидерландын аялагч Норали Схунмакер Монгол Улсаар аялж явахдаа нутгийн иргэдийн тусч занг харуулсан үйл явдалтай учирчээ.

Тэрбээр Хархоринд аялж явахад мотоциклийнх нь дугуй хагарч, замаас гарч ойролцоох айлд очин тусламж хүссэн байна. Энэ үед нутгийн залуу, бүсгүй хоёр түүнийг хүлээн авч, дугуйг нь богино хугацаанд засч өгчээ.

Аялагч бүсгүй тэдэнд мөнгө өгөх гэсэн ч тэд татгалзаж ааруул өгч, сайн явахыг ерөөсөн байна.

Норали уг үйл явдлыг өөрийн цахим хуудсанд хуваалцсаны дараа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс “монголчуудын тусч, сайхан сэтгэл”-ийг онцлон магтаж, сэтгэгдэл үлдээж эхэлжээ.

Тэрбээр “Itchy Boots” нэртэй сувгаар аяллын контент бүтээдэг бөгөөд дэлхий даяар сая сая дагагчтай, олон улсын аяллын нөлөө бүхий контент бүтээгчдийн нэг юм. Түүний бичлэгүүд ихэвчлэн сая сая хандалт авдаг бөгөөд аялал жуулчлалын салбарт бодит нөлөө үзүүлдэгт тооцогддог.

Энэ удаагийн үйл явдал нь энгийн нэгэн тусламж хэрхэн улс орны талаарх олон улсын ойлголтод эерэг нөлөө үзүүлж болохыг харуулсан жишээ болж байна. Монголын хөдөө орон нутгийн иргэдийн өдөр тутмын энгийн харилцаа, хандлага нь гадаадын аялагчдын нүдээр улс орны “зөөлөн хүч”-ийг илэрхийлдэг хүчин зүйлсийн нэг хэвээр байна.

Холбоотой сэдвүүд

аялагч инфлүүнсэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.