Дэлхийн аварга тамирчин Ц.Раднаагийн дараагийн тэмцээний Өмнөговь аймаг даана

Х.Оргил
05 сарын 19, 2019

85 насандаа дэлхийн аварга болсон Ц.Раднааг уугуул нутгийнхан нь Өмнөговь аймгийн Хүндэт тэмдэг, мөнгөн шагналаар шагнасан байна. 

Мөн  Австрали улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардал болох 7 сая 300 мянган төгрөгийн батламжийг гардуулжээ.

85 насандаа дэлхийн аварга шалгаруулах Ц.Раднаа нь 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс 400 метрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэж алтан медаль, саадтай 60 метрийн гүйлтэд алтан медаль, 200 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрбээр 30 гаруй жил спортоор хичээллэн биеийн тамирын багшаар Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Холбоотой сэдвүүд

ахмаднастан ц.раднаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.