Дэлхийн чансааны эхний 100-д манай улсын гурван тамирчин оржээ

Л.Баяржаргал
09 сарын 29, 2017

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3x3 төрөлд тоглодог тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Тус чансаанд 520 мянга гаруй тамирчин бүргэлтэй байдгаас манай улсын тамирчин Г.Цэнгүүнбаяр 74, Д.Дэлгэрням 79, Э.Дөлгөөн 83 дугаарт эрэмбэлэгдэж, Монгол Улс чансаагаараа 190 орноос 39 дүгээрт бичигдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.