Дэлхийн хамгийн өндөр настай панда үхжээ

Х.Оргил
12 сарын 24, 2020

Дэлхийн хамгийн өндөр настай панда буюу 38 настай Шиньшин энэ сарын 8-нд үхжээ.

38 гэдэг нь пандагийн хувьд өндөр наслалт бөгөөд хүнтэй харьцуулбал 110 насалсантай тэнцэх аж.

Панда судлаач эрдэмтэд анатоми, эмгэг судлалын анализ, иж бүрэн дүн шинжилгээ хийж Шиньшиний үхсэн шалтгааныг тогтоосон байна. Түүний эрхтэн систем дутагдалд орж, хоол боловсруулах эрхтэн муудан доройтож, үүний улмаас хоол боловсруулах эрхтний болон амьсгалын замын хоёрдогч халдвараар нас эцэслэсэн гэжээ.

Холбоотой сэдвүүд

амьтан панда

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.