Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Пандаг устаж болзошгүй амьтдын жагсаалтаас албан ёсоор гаргалаа | Peak News

Пандаг устаж болзошгүй амьтдын жагсаалтаас албан ёсоор гаргалаа

Хятадад хэрэгжүүлсэн байгаль хамгааллын урт хугацааны тууштай бодлогын үр дүнд аварга пандаг устах аюултай амьтдын жагсаалтаас албан ёсоор гаргажээ.

Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны хийсэн үнэлгээгээр аварга пандагийн хамгаалалтын статус “устах аюултай” ангиллаас “эмзэг” түвшинд шилжсэн байна. 

Тоо баримтаар, 1980-аад онд 1,100 орчим панда бүртгэгдэж байсан бол одоогийн байдлаар зэрлэг байгальд 1,800 гаруй баавгай амьдарч байгаа ажээ. 

Судлаачдын үзэж буйгаар энэхүү өсөлтөд Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, пандагийн тархац нутгийг хамарсан 60 гаруй тусгай хамгаалалттай бүс байгуулж, амьдрах орчныг нийт 1.4 сая гаруй гектарт хүргэж өргөтгөсөн байна. Үүнээс гадна хулгайн агнуурын эсрэг хууль, хяналтын тогтолцоог чангатгажээ. 

Түүнчлэн үржлийн төвүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны хөтөлбөрүүд бодит үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа аж. Өдгөө панда үржүүлэх төвүүдэд 600 гаруй аварга панда амьдарч буй бөгөөд тэдгээрийн заримыг байгальд нь амжилттай буцаан нутагшуулжээ.

Мэргэжилтнүүд аварга пандагийн хамгаалалтын статус ахисан нь нэг амьтны төрөл зүйлийг хамгаалаад зогсохгүй, байгаль хамгааллын зөв бодлогыг тогтвортой хөрөнгө оруулалттай уялдуулж чадвал бодит үр дүнд хүрч болдгийг харуулсан бодит жишээ болсон хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.