Дэлхийн Миссийн тэмцээн энэ жил зохиогдохгүй

Х.Оргил
08 сарын 26, 2020

Дэлхийн Мисс тэмцээний 70 дах удаагийн финалын шоу энэ жил тохиох юм. Гэвч коронавирусын цар тахлаас шалтгаалан зохиогдохгүй гэв.

Энэ тухай Дэлхийн Мисс байгууллагын гүйцэтгэх захирал Жулиан Морли facebook хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн байна. Жулиан Морли

"Дэлхийн Мисс тэмцээний 70 дах удаагийн финалын шоу 2021 оны сүүлээр зохиогдох болно. Зохион байгуулагч орон болон газрыг удахгүй зарлах болно" гэсэн байна. Тиймээс 2019 оны Дэлхийн Мисс тэмцээний финалын ялагч Ямайкын гоо бүсгүй Тони-Анн Сингх ирэх жил хүртэл дэлхийн миссийн титмийг хэвээр хадгалах юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.